УИХ-ын 26 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлжээ

Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл энэхүү хуулийн хугацаа дуусахад дөрвөн хоног үлдээд байна.

Энэ сарын 12-ны өдрийн байдлаар бөгөөд 2018 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас  33.542  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байгаа аж.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор
 

  • УИХ-ын гишүүн 26,
  • Засгийн газрын гишүүн 12,
  • яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38,
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29,
  •  бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 57,3 хувьтай байна.


АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.