Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газарт БНХАУ-ын Гаалийн дарга хүрэлцэн ирнэ. Бичиг аримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99106505 88003676

09:00 цагаас НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн бирж, Хууль сахиуах их сургууль зэрэг байгууллагуудад хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн хурал болно. Утас:99070909

11:00 цагаас  "Пума империал" зочид буудлын хоёрдугаар давхарт Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу техник технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 Монгол инженер сургах  мэдээлэл өгнө. Утас: 91913865

11:00 цагаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн зааланд Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагуудтай дүүргийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт уулзах зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99079762

11:00 цагаас  Уул уурхайн нөхөн сэргээлт хийх чадавхийг бий болгох, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргэлт хийх чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагааны протоколыг үзэглэх ёслол БОНХЯ-ны ХААН танхимд болно. Арга хэмжээнд БОНХ-ийн Сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар оролцоно.

11:40 цагаас Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьсан 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын шинэ оршин суугчдад түлхүүр гардуулах ёслол  "Буянт-Ухаа 1" хороололд болно.

12:00 цагаас "Улаанбаатар бизнес хөгжлийн төв" буюу хуучнаар Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд Нийслэлийн 375 жилийн ой үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслол болно.Утас 88033907

12:00 цагаас Монгол Цэргийн музей дээр "Халхын гол 75" үзэсгэлэнгийн нээлтт болно.  Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ,ССАЖЯ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирнэ.

12:30 цагаас "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний дэргэдэх Ээжүүдийн холбооноос 1000 ээжийн зөвлөгөөн хийх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

14:00 цагаас Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.

14:00 цагаас ҮХАА-н хурлын зааланд Металл боловсруулах, машин үйлдэрлэлийг хөгжүүлэх, техник технологи нэвтрүүлэх, салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар ҮХАА-н яам Япон улстай уулзалт
зохион байгуулна. Утас: 88373744

14:00 цагаас наймдугаар сарын 22-31ний өдрүүдэд Нийтийн тээврийн хэрэгслүүдийг цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлүүлэх туршилтын 10 хоног зарлах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан Хангарьд ордны 14 давхарт  Хэвлэлийн бага хурал зарлав.  Утас: 91040607

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.