Хөрөнгийн биржийн журмуудыг шинэчлэн баталжээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн  “Арилжааны журам”-ын нэмэлт өөрчлөлт болон “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Үнэт цаасны индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгыг энэ сарын 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилсан байна.

Шинэчлэн найруулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулж, бүртгэлийн ажиллагааг олон улсын нийтлэг практиктай нийцүүлсэн бол  “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д индексийн тооцоолуурыг нарийвчлан зохицуулж, ангиллын индекс тооцох зэрэг томоохон өөрчлөлүүдийг хийсэн. Мөн  ”Үнэт цаасны арилжааны журам"-д хаалтын ханшийг илүү бодитой тогтоох зорилгоор сүүлийн нэг цагийн арилжааны жигнэсэн дунджаар хаалтын ханшийг тогтоохоор тусгасан бөгөөд захиалгын шинэ төрлүүдийг идэвхжүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Өөрчлөлт оруулсан журмуудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг яаралтай хангаж энэ сарын 19-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д заасан ТОП-20 индексийн тооцооллын өөрчлөлт болон шинээр тооцох I ба  II ангиллын индексүүдийн тооцооллыг энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нөхөж тооцохоор болжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.