Үнэт цаасны зах зээлийн журмын шинэчилсэн төслийг хэлэлцлээ
Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, үнэт цаасны бүртгэл болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журмуудын шинэчилсэн төслийг боловсруулсан байна. 

Төслүүдийг СЗХ өнгөрсөн оны 10 дугаар сараас өөрийн цахим хуудсанд байршуулж олон нийт болон үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэх, санал авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. 

Хэлэлцүүлэгт тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, брокер, дилер, андеррайтерийн 19 компанийн төлөөлөл оролцож, Хорооноос боловсруулсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийн талаар санал дүгнэлтээ илэрхийлж, албан ёсны саналаа хороонд албан бичгээр ирүүлэхээр тохиролцов. Түүнчлэн хорооны Үнэт цаасны газраас хэлэлцүүлэгтэй холбогдуулан бусад тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох хэлэлцүүлгийг ойрын хугацаанд дахин зохион байгуулахаар тогтсон байна. 
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.