Цахимаар газар өмчилсөн иргэдийн газрын байршлыг шилжүүлнэ

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу СХД-ийн 21-р хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр болжээ.

Өндөрхаан уулын аманд байгаа эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг ийнхүү шилжүүлж байгаа юм.

Тиймээс дээрх байршилд сонгогдсон иргэд нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хандана уу гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.