МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11:00 цагт: МХБХ-ны Хүрхрээ Дээд лигийн аварга Эрчим клуб, БНАСУ-ын Hwaepul багтай Азийн ХБХ-ны Цомын тэмцээний урьдчилсан шатны /AFC CUP 2018 PLAY-OFF STAGE/ тоглолтыг МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурал Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болно.

11:00 цагт: Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын дарга нийслэл, дүүргийн газрын албадад үүрэг өгнө. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор "Газрын Харилцаа" Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл гомдол ирсний 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой байсан юм.

11:30 цагт: Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ДОХ-той иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ортой тасаг нээнэ.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд Их чуулгантай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: МYЭХ-ны Тэргvvн дээд шангал болох Хөдөлмөрийн хүний төлөө шагнал гардуулдах арга хэмжээ МYЭХ-ны хурлын танхимд болно.

11:30 цагт: УБТЗ-ын Удирдах газрын "А" зааланд УБТЗ-ын 2017 оны ажил мэргэжлийн аваргуудыг шалгаруулж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.

12:00 цагт: Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-н нээлтийн үйл ажиллагаа болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Импортын автомашины бичиг баримт олголтын асуудлаар Эко автомашин импортлогчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-02-12 03:45:44
    нам мам гэсэн хэдэн тэнэг юмнууд одоо болиочээ ард түмэн амар тайван амьдармаар байна энхбаяр балай мигь
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах