“Эрдэнэт”-ийн 51 хувийн эрэлд
Оны дараахнаас дуулдсан таагүй мэдээ бол “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн гадны банкны мэдэлд шилжиж, тус үйлдвэрийг битүүмжлэхтэй холбоотой асуудал байв. Одоогоор Засгийн газрын гишүүд болон “Эрдэнэ” үйлдвэрийнхний зүгээс энэ талаар зөрүүтэй мэдээлэл өгсөн хэвээр байна. Иймээс чуулганы хуралдааны төгсгөлд УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгээс "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газарт асуулт тавьж байгаагаа мэдэгдсэн  юм. Асуулгын гол агуулга нь мэдээж “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгох асуудал юм. Олон нийт үүнийг хүсэж байгаа ч салбар хариуцсан яамд ч тодорхой мэдээлэлгүй байгаа бололтой. Эсвэл гишүүдийн хардаж байгаачлан тэд энэ асуудлыг “хав дарчихсан” байж магадгүй.
Мөн өнгөрсөн долоо хоногт баасан гарагт чуулганы хуралдааны хаалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл авахын хүссэн ч тэрбээр гишүүдийн асуултад хариулт өгөхөөс татгалзсан юм. Ийнхүү “Эрдэнэ” үйлдвэрийн 51 хувийн эрэл сурал болсоор намрын чуулган хаалаа. Харин Ерөнхийлөгч баасан гарагт Орхон аймагт ажиллах үеэрээ Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засгийн газрын эзэмшлийн 51 хувьтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг олон хүн ярьж байна. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс энэ асуудлын талаар тодруулж анхаарч байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгоор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг боллоо. Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана.” Хэмээн мэдэгдсэн байна.

Тэгэхээр тун удахгүй  51 хувьтай холбоотойгоор хэлэлцээрийн ширээний ард суухаар болж байна. Монголчуудын хагас зуун жилийн турш тэжээж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа ийнхүү дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Иймээс Ерөнхийлөгч хийгээд эрх баригчид энэ асуудал дорвитойхон анхаарал хандуулахгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу бид саалийн үнээгээ “Стандарт” банкны мэдэлд шилжүүлэх болчихоод байна.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-02-13 01:42:40
    Энэ бол том асуудал шүү. Барьцаанд тавьсан хүн нь "хоёр чихнээс өөр юм байхгүй" гэх мэдээлэл байна. Төрд төмөр нүүр хэрвээ байдаг бол Дорвитой а.х авах цаг н...
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-12 13:04:25
    МАН-нхан 51% ийн асуудлыг маш сайн мэдэж байгаа. Тиймээс ч олон түмнийг төөрөлдүүлж оросын мэдэлд байсан 49% ийн асуудлыг мушгин гуйвуулж 2 жил хүмүүсийн толгой...
    103.26.192.190
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-02-12 02:27:03
    49 ch bdgvi 51 ch bdgvi bolohnee
    103.212.116.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-12 02:23:41
    Энэ хулгайчаар л төлүүлэх хэрэгтэй шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах