Францын Засгийн газраас 10 оюутанд тэтгэлэг олгоно

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Францын Гадаад хэргийн сайд 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол, Францын боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэх хүрээнд Монголын 10 оюутанд урт хугацааны сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр энэ сараас эхэлж хэрэгжиж эхэллээ.

Докторын түвшний 4 оюутан, магистрын түвшний 4 оюутан, бакалаврын түвшний 2 оюутанд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэх сургалтын тэтгэлгийг Францын Засгийн газраас олгож эхэлсэн байна. Сургалтын чиглэлүүд нь Монгол, Францын харилцааны тэргүүлэх чиглэл болох археологи, гидрологи, инженер, эдийн засаг, удирдлага, хууль, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, хэрэглээний гадаад хэл зэрэг чиглэлүүдийг сонгосон байна.  

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Рагчаа 2014-08-19 13:42:15
    Арван ардчилсан ардын хүүхэд л явж дээ. Ардын хүүхэд явж магадгүй гэж горьдоод ч яахав.
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах