ФОТО: Өвлийн олимп хөшгөө нээлээ

Хүн төрөлхтний спортын их баяр наадам "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимп өчигдөр нээлтээ хийлээ. Хоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх өвлийн олимпийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрлөөр 306 цогц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх юм.

Нээлтийн ёслолд Олимпийн наадмын өлгий нутаг болох Грек улсын баг тамирчдаас эхлэн зохион байгуулагч орны цагаан толгойн үсгийн дарааллаар оролцогч орнууд төрийн далбаагаа мандуулан олимпийн цэнгэлдэх хүрээлэнд орсон юм. Манай баг тамирчдын хувьд 25 дугаарт жагсан орсон бол хамгийн сүүлд энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид "Солонгосын хойгийн туг"-аа мандуулан жагслаа.

Энэ удаагийн олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Ч.Отгонцэцэг (II/15-ны 15:00цагт тэших техникээр 10км), Б.Ачбадрах (II/16-ны 15:00 цагт 15км тэших техникээр) нар  оролцож байна.


Нээлтийн ёслолын гэрэл зургууд

Монголын баг тамирчид

Монголын баг тамирчид


















Хоёр Солонгос нэгэн тугийн дор нэгдэв


АНУ-ын баг тамирчид


Оросын тамирчид Олимпийн далбаан дор жагслаа




Олимпийн бамбарыг Уран гулгалтын хатан хаан Ким Юна асаав






Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин


АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс ба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Уны дүүтэй гар барин мэндчиллээ


Японы Ерөнхий сайд Шинзо Абе олимпийн нээлтийг үзэв

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • manaihan saihan!!! 2018-02-10 10:27:16
    Hoyor Solongos negdbel saihnaa?!////
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2018-02-10 07:04:55
    hamt yavsan tusubiin munguur tansaglasan novshnuudaas mungiine nehej garguulah heregteei
    202.9.40.70
    Мэдэгдсэн Хариулах