Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум хоёр жил тутамд тогтмол болно
Нийслэлийн Засаг дарггын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил" сэдвээр 2 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Тус форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Зүүн Хойд Азийн зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцсон юм. Форумаар Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил, Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт, Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил, Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих асуудал, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн сэдвээр хотууд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Азийн Хөгжлийн Банк, Азийн сан Олон Улсын байгууллага, НҮБ-ын төлөөлөгчид Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд,Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо; Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал, Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн асуудлаар илтгэл тавьж, төлөөлөгчидтэй харилцан санал солилцлоо. Мөн дээрх сэдвийн хүрээнд оролцогч хотуудын удирдлага өөрсдийн туршлага, нутагшуулсан хэлбэр, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Форумын үеэр энэхүү Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, байнгын ажиллагаатай болгох саналыг оролцогчдоос гаргасан юм. Уг саналын дагуу форумын нийт оролцогч, хотуудын удирдлагуудаас нэгдсэн байдлаар санал авахад цаашид 2 жил тутамд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс дараагийн Хотын мээрүүдийн форумыг 2016 онд Зүүн Хойд Азийн бүс нутагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.