Их хотын иргэн бүр үүрэг хүлээдэг болох нь
Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэл хотдоо аж төрж байна.  Эдгээр иргэдэд үйлчлэх хуулийг өөрчлөхөөр парламентаар хэлэлцүүлж эхлэсэн. Энэ нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юм.  Анх 1994онд бую 23 жилийн өмнө 589 мянган иргэнд үйлчлэхээр батлан гаргаж байсан хууль. Тэгвэл өнөөдөр нийслэлийн хүн ам  1.5 саяд хүрээд байна.

Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын тоо 981,456, жил тутам нийслэлд шилжин ирэгсдийн тоо 1993 онд 8,900 байсан бол 2016 оны байдлаар 30,297 байна. Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1993 онд 44 тэрбум төгрөг байсан бол 2017 оны байдлаар 16,620 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж буй.

Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо 1993 онд 20,337 байсан бол 2017 оны байдлаар 339,626, аж ахуйн нэгж байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол өнөөдөр 104,474-д тус тус хүрээд байгаа юм.
Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм.

Өнөөдөр нийслэлийн нэг хороо л гэхэд хөдөөгийн сумаас хэд дахин олон хүн амтай. Гэтэл сумын захиргаанд ажиллагсдын тоо хорооны албан хаагчдаас хэд дахин олон байх жишээтэй. Хороодод өдгөө албан ёсоор төсвөөс цалинждаг таван ажилтан л бий. Гэтэл сумын захиргаа 30-35 хүний орон тоотой. Нэг албан хаагчид ногдож буй иргэний тоо хэдэн арав дахин олон байгаа ийм үед төрийн үйлчилгээний хүртээмж, хүмүүсийн сэтгэл ханамж ямар байх нь тодорхой. Энэ мэт наад захын энэ тулгараад буй асуудлууд хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж байгаа талаар хууль санаачлагчид хэлж байна.

Мөн хуулиар хотын иргэний үүргийг тусгахаар зэхжээ. Нэг үгээр хот хотдоо сэтгэл хангалуун байя гэвэл хотын иргэн бүр үүрэгтэй, эрхтэй байх ёстойг хууль санаачлагчид дуулгаж байна. Энэ хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэн, батлахаар жагсаалтад оруулсан байна. Ийнхүү хоёр он дамжин яригдаж байгаа хуулийн төсөл ирэх хавар батлагдах нь ээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнх 2018-02-10 22:28:19
    Хороог сумтай зүйрлээд байхдаа яахав дээ. Хүн олон ч нэг доор бөөгнөрсөн мал гээд байх юм байхгүй гарын үсэг хааяа зурж тодорхойлолт өгнө. Орк цагаачдыг буцаа....
    202.9.44.66
    Мэдэгдсэн Хариулах
  • гэр хороолол нь утаа Төв гудамж нь нус ц 2018-02-09 12:33:48
    Улаанбаатарын төв гудамж,талбайнууд нил нус цэр,Бүгд байнга шүлс нусаа ил хаяж явдаг,Тэрийгээ хэьийн байх зүйл гээд бат итэгчихсэн,Үхэрнээс доор хүмүүс шүү,
    182.160.32.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2018-02-09 11:52:28
    УБ-т буй 220 мян гэр, ил жорлон херсний усыг бохируулсаар гамшигт хургэв. Энэ оркуудад том торгууль ногдуул. 1.3 сая хун хордож их ухэж бна.
    202.9.42.148
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-09 11:01:29
    зах замбараагүй барьсан барилгыг нурааж орчноо тохижуул.хүний эрх хувийн өмч гэж донгосдогоо больцгоо. Өмнөд солонгос,японд төр нь халдах цагтаа хуу хамдаг юм
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
    • Werty 2018-02-10 02:58:41
      Yaaj ger horoolig barligjuulii gej bhad, esreg uym yariad bdag iim malnuud hotod duured bhin
      59.153.114.76
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-09 10:49:31
    Юу гэсэн үг вэ эрх нь байхад үүрэг хүлээх л ёстой шүү дээ.наад зах нь нохой шиг хаа явсан газраа сарьж болохгүй гэдгийг ахиун цэвэр сахих ёстой гэдгийг оркуудад...
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-02-09 08:14:19
    Хөдөөний нүүдэл үүдэн гарч буй гэр хороолол биднийг бүгдийг хордуулж байна
    119.40.100.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Очир 2018-02-09 05:17:20
    Хүний эрх гээд бүх юмаа задгай тавьчихсан, үүрэгий нь устгачихсан улс орон манайхаас өөр байхгүй дээ.
    124.158.109.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Алмаз 2018-02-09 03:36:56
    Нийслэлийн иргэдээс татвар авах, үүрэг хариуцлага ноогдуулахаас эхлээд, шинээр ирэгсдээс авах өндөр татвар байх ёстой. Ингэж байж нүүдлийг зогсооно
    66.181.181.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-09 02:20:40
    1992 оны ундсэн хуулинд ганц уб гэсэн хоттой байхаар хуульчилсан малнуудаас болж байгаа юм ийм хууль баталсан малнууд енеедер их тэтгэмж авч бна даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Ммм 2018-02-09 04:49:37
      Чамаас дор мал нэг их байхгvй байхаа ухаантан минь
      66.181.176.202
      Мэдэгдсэн Хариулах