Лам нар Хийморийн овоог цэвэрлэлээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзан, монголчуудын хувьд мартагдсан ухамсар болоод байгаа байгалиа хамгаалах үйлсийг сэргээхэд уриалж хамтарч ажиллахыг хүссэн. Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүд түүний санаачилгыг дэмжиж, монголчуудыг уул, усаа тахихдаа байгаль эх дэлхийгээ бүү бохирдуулаач гэдэг уриалгыг гаргаад байгаа. Энэ хүрээнд лам нар буруу тахисан овоог цэгцэлж, цэвэрлэх ажлыг байгаль хамгаалагчидтай хамтран хийхээр болсон юм. Тэгвэл өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар, Гандантэгчэнлин хийдийн лам нартай хамтран Хийморийн овоог цэвэрлэж, олон түмэндээ уриалга хүргүүллээ.
 

Д.Амарболд: Уул, усаа бохирдуулснаар буян хураах биш лусын хорлол болдгийг ойлгох хэрэгтэй

Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан албаны дарга


 

Өнөөдөр бид БОАЖ-ын сайдын байгалиа хамтран хамгаалах уриалгыг дэмжин хийморийн овоог цэвэрлэлээ. Хадаг, яндар, архины шил, сүүний савнаас эхлээд гал түлээд явсан ул мөр маш их байна. Иргэддээ хандаж хэлэхэд уул, ус тахихдаа багахан хэмжээний будаа, сүү авчраад дотроо сүслээд, залбирахад буян заяагаа даатгаж байгаа хэрэг юм шүү. Түүнээс биш их тахил авчирж, хог үүсгэж, уул, ус, байгаль дэлхийгээ бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж, лусын хорлол болж, ажил үйс нь бүтэхгүй байхаас эхлээд гай түтгэрийн үүдийг нээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хийморийн дарцаг овоон дээр хийсгээд хийморь лундаа нь сэргэж байна гэж боддог хүмүүс тэр дарцаг нь хүний хөлийн дор гишгэгдэж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайн айлын хийморь лундаагаа даатгасан дарцаг нь хэн нэгний улан дор хог болох нь ямар байх вэ гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Ингээд удахгүй болох цагаан сараар та бүхэн маань байгаль дэлхийгээ бохирдуулж, хог тарихгүй сайхан шинэлцгээгээрэй.
 

С.Батбаатар: Цагаан сараар хийморио сэргээх гэсэн хүмүүс гал алдахаас эхлээд асуудал их үүсдэг учир унталгүй ажиллах нь ч бий

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч


 

Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Гандантэгчэнлин хийдийн лам нар ирж, хийморийн овооны хадгийг авч, хогийг цэвэрлэх ажилд хамтарч байгаад баяртай байна. Байгаль хамгаалагч нар хадаг, самбай байгаль бохирдуулж байна гэж хэлдэг ч хэн ч авч хэлэлцдэггүй. Бидний хувьд л гэхэд битүүний шөнөөс эхлээд шинийн 1-нийг өнгөртөл ажилладаг. Хийморийн овоонд гарч хийморио сэргээнэ гэсэн хүмүүс хогоо хаяна, гал түлснээс болж гал алдахаас эхлээд их л юм болно шүү дээ. Ядахдаа байгальд гарахдаа авчирсан хогоо аваад явдаг бол эх дэлхийгээ бохирдуулахгүй байхаас гадна байгаль хамгаалагч бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байгаа нь тэр болно. Тиймээс иргэд та бүхнийгээ хоггүй аялцгаая гэж уриалмаар байна.











Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лам нарын зуслаг 2018-06-14 16:28:47
    Баянхошууны з.салаанд лам нарын зуны сууцанд гардаг айлууд айлын хашаа давуулж хогоо vнсээ асгахаа болиочээ. Лам нараа ухамсартай байцгаа.
    27.123.214.106
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-10 02:19:27
    Лам нар гэхээр олон лам биш нэг лам, нэг байгаль хамгаалагч хоёр л байна.
    202.179.31.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ard tymen mini hamjaargatai baizgaa! 2018-02-09 14:58:51
    yamar ard tymen bna?tiim tor bna gedeg dee!!!ard tymenii teneg checheng medeheen bailaa!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-02-09 14:07:37
    Ödör aldaj shönö gegcheer xawar yumuu zyn tsewerlej bolno doo Ene xviten shyyrganaar tsewerlesen bolox yy Jil bvr svm xiidvvd iim ajil xiiwel sain bna daa
    79.226.67.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-09 13:50:34
    Өө ямар ой гутмаар юм бэ! Ард түмнээ ийм болгосон нь хэн бэ?!
    103.212.117.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Их Хаан  2018-02-09 12:04:45
    Тангудын хааны үнэнч зарц болж, шарын шашинд дөрлүүлсэн төвдүүдийг дагасан монголчуудын тэнэг харанхуй хэсэг төвдүүдтэйгээ хамт түүхийн тавцангаас арчигд
    202.21.106.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ 2018-02-09 11:06:07
    Зөв ш дээ. Манай сүм хийд гэж арай л дэндүү бохир заваан газрууд байдаг шүү дээ. Ядаж л мөргөөд байгаа бурханыхаа тоосыг ч арчдаггүй ш дээ.
    103.10.22.20
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-09 10:45:48
    Сайн байна. Ингэх л хэрэгтэй шүү. Одоо ард иргэдэд уул усаа яаж тахин шүтэж байх талаар яриа таниулга /сургалт/-ыг мэдээллийн хэрэгсээр явуулж байхыг хүсье
    202.179.31.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Okoo 2018-02-09 07:57:46
    Caihan canaatai humuucdee bayarlalaa Ard tumenteigee hamt hiicen bol bur cain bailaa tsaashid hamt tseberlei
    202.179.24.229
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-02-09 04:51:23
    САЙХАН ҮЙЛС ХИЙЖЭЭ талархан дэмжиж байна
    183.177.100.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Лам  2018-02-09 03:18:56
    өөрсдийнхөө зарсан юм аа өөрсдөө цэвэрлэж дээ.
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-09 02:30:40
    ажил хийсэн хумууст урам егч суралдаа сайн бна газар сайгуй ийм ажил хийх хэрэгтэй лам харгуй хогоо цэвэрлэ тэгвэл байгаль дэлхий чинь эргээд ач тусаа узуулнэ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-09 01:59:49
    Нэг мөсөн цагаан сарын дараа цэвэрлэхгүй дээ. Одоо сайхан цэвэрлэсэн газар цагаан сараар будаа болох байх даа.
    103.57.93.116
    Мэдэгдсэн Хариулах