Нийслэлийг Хархорин руу нүүлгэе

Энэ нээх шинэ сэдэв биш л дээ. Гэхдээ шийдэх л ёстой асуудал. Нийслэлийг Хархорин руу нүүлгэх талаар өмнө нь олон жил ярьсан. Тэглээ гээд ганц ч тоосго зөөж чадаагүй. Улаанбаатарын төвлөрлөөс болж нийслэлчүүд бөөн асуудал дунд амьдардаг боллоо. Нийслэлийг нүүлгэх, хоёр дахь хотыг бүтээн байгуулах асуудал цаг хугацаанаас урган гарч байна. Хэт төвлөрлийн хар бараан сүүдэр иргэдийн эрүүл мэнд цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхлэв. Тэгэхээр бидэнд нүүхээс өөр гарц үлдсэнгүй. Гэхдээ хаашаа вэ. Багануур, Налайх, Дархан, Төв аймгийн Лүн суманд шилжүүлэх талаар ярьдаг.

Гэхдээ одоо зөвхөн судалгааны төвшинд байгаа. Багануур гэхэд нийслэлээс 130 орчим км, Дархан Улаанбаатараас ялгарахааргүй болсон. Лүн сум 120 км зайтай л байгаа. Нийслэлийг шилжүүллээ гэхэд хүмүүс тийшээ нүүх үү гэдэг нь бас эргэлзээтэй. Мөн ийм ойрхон нүүхэд хотын төвлөрөл, утааны асуудлууд шийдэгдэх болов уу. Хотын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд суурь дэд бүтэц чухал гэдгийг судлаачид хэлж байна. Тухайн бүс нутаг хотын ачаалал даах уу, үгүй юу гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Харин эдгээр шаардлагыг Хархорин хот л хнгаж байгааг олон хүн хэлж байна.

Чингис хаан Их Монгол Улсын нийслэлээр Хархорум хотыг зарлаж дэлхийд тунхагласан. Тухайн цагтаа дэлхийн хотуудын нийслэл гэгдэж байсан дэлхийд танигдсан хот юм. Мөн үе үеийнтүүхэнд Монгол тулгатны өлгий нутаг, нийслэл Орхоны хөндийд байсаар ирсэн. Тэр хөндийд Хархорум хотоос өмнө олон хотууд оршиж байсан түүх бий. Тухайлбал, Уйгарын Хар балгас байна. Энэ хотод тухайн үедээ 100 мянган хүн амьдарч байсан гэдэг. Харин одоогийн нөхцөл байдлыг судлахад дэд бүтэц, зам тээвэр хөгжсөн. Орхон гол хотын тэнд урсч байна. Нутаг дэвсгэрийн хэмжээ ч хангалттай гээд нийслэл хот болох бүхий л шаардлагыг Хархорин хангаж байгаа. Улаанбаатараас 360 орчим км зайд оршдог. Одоо бол Монгол Улсын төрөөс Хархорум хотыг дахин дэлхийд зарлах шийдвэрээ л гаргачих хэрэгтэй юм.

Нийслэлийг шилжүүлэх нь зөвхөн түүхэн улбаатай холбогдох биш өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага болж буй. Манай улс Улаанбаатар гэсэн ганцхан хоттой. Харин хоёр дахь хотыг бий болгосон улс орнуудын туршлагыг судлахад нэгдүгээрт шинэ нийслэлийг зарлаад засаг захиргаагаа нүүлгэдэг жишиг байдаг. Энэ аргаар нийслэлээ нүүлгэсэн улс орон олон бий. Хамгийн тод жишээ бол Казахстан улс шинэ нийслэлээ зарлаад, засаг захиргаагаа нүүлгэсэн. Хоёрдугаарт, шинэ нийслэл хотыг зарлана. Гэхдээ хуучин нийслэлдээ засаг захиргааны зарим чиг үүргийг үлдээдэг. Жишээ нь, Шри-Ланка улс 1982 онд нийслэлээ Коломбо хотоос Шри Жаяварденепура Когте гэдэг хот руу шилжүүлсэн аж. Гэхдээ засаг захиргааны зарим хэсэг нь одоо хүртэл Коломбо хотод байдаг. Ийм байдлаар хоёр дахь нийслэлтэй болсон улс 12 байна.

Тэгвэл шинэ нийслэл хэмээн зарлалгүйгээр өөр хотод засаг захиргааныхаа зарим чиг үүргийг шилжүүлдэг арга бас байна. Эдгээрээс хоёр дахь арга нь манайд тохиромжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлжээ. Шинэ нийслэлээ зарлана. Тэндээ нийслэлээ шилжүүлнэ. Гэхдээ Улаанбаатар хотод нийслэлийн зарим чиг үүрэг нь үлдэж хоцрох юм. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, худалдаа, аж үйлдвэрийн гэх мэт яамдууд, мэргэжлийн хяналтын, татварын, улсын бүртгэлийн агентлагууд Улаанбаатар хотдоо үлдэж болно. Мөн шинээр хөгжлийн төв байгуулахад тухайн бүс нутаг дагаж хөгждөг. Манай улсын баруун, хангайн бүсийн хөгжлийн төвшин доогуур байгааг судалгаанаас харж болно. Тэгвэл Хархоринд нийслэлийг шилжүүлснээр Монгол Улс ядаж эн зэрэгцэх хоёр хоттой улс болно. Үүнээс улбаалаад цаашид гурав, дөрөв дэх хот сэргэж хөгжих боломжтой. Ийм нэг мөрөөдөл байна. 

Ирэх жилийн улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суулгаад, энэ санаачлагуудыг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Нийслэлийг Хархорин руу шилжүүлэх асуудлаар санал санаачлага гаргаж эрдэмтдийн төвшинд судалгааны ажлуудыг хийж байна. Төр засгийн төвшинд ч УИХ-аас 1998, 2004 онуудад ажлын хэсэг гаргаж, Хархориныг жишиг хот болгохоор тухайн үедээ ажлаа хийж байсан. Гэхдээ одоо шийдвэр л хэрэгтэй. Орхоны хөндий буюу эртний нийслэл Хархорумд нийслэлийг шилжүүлснээр ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн XXI зууны хөгжлийн том төв, нийслэл хот Хархорум байгуулагдах юм. Угаасаа нийслэлийг Хархорин руу нүүлгэе. Ингэснээр олон асуудлаас сална.


Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аагий 2020-03-01 12:57:33
    Яг зөв. Хархорин бол монголын төв хэсэг. Манай агуу өвөг дээдэс мэддэг болоод л орхоны хөндийг нийслэлээ болгосон байж таараа.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-10 18:04:38
    УБ хотоо 2-3 давахар хот болго. нөгөө сүрхий төлөвлөгч НОХДУУД хийж чадна. дээшээ их том яндан хийж утааг хөөлгө. борооны усыг цуглуулж бололсруулууд унданд хэр...
    150.129.143.16
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2018-02-10 03:25:53
    Сайхан л санаа байна. Хэрэгжээсэй дээ. Шилжүүлэхээсээ өмнө эхлээд Хар хориныг бодлогоор хөгжүүлэх ёстой л доо.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Ок!!! 2018-02-09 22:38:53
    Төрийн байгууллагуудыг Хархоринд шижүүлэх хэрэгтэй!!! АНУ-ын хамгийн том хот Нью-Йорк боловч төрийн бүх том бай-д нь Вашингтод бадаг!!!
    66.181.186.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ts ja 2018-02-09 18:21:29
    tenegr tvvnd chini nas hvree uy bas neg Elbegdorj
    103.229.123.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэнбаатар 2018-02-09 16:46:01
    Олон хүн арайхийж орон сууцны зээл авчихаад одоо бас Хархоринд орон сууцны зээл авах юмуу.Одоо байгаа орон сууцныхаа зээлийг чөлөөлөх юмуу?
    59.153.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-09 11:08:40
    Алтан тэвшийн хөндийг бузарлаж түйвээчихээд бас ханахгүй нээ.Эхлээд хүмүүсээ соёлжуул
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл 2018-02-09 09:37:51
    Их хурлаар шийдвэр гаргаад л орхичих юм бол бусад асуудлыг нь хувийн хэвшилийнхэн шийдчихнэ шүү_. Хархорин руу 2030 он гэхэд нийслэлийг нүүлгэнэ гээд зарлачиха...
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • hun hotiin dargaar elbegeeg tavih uu 2018-02-09 08:55:57
    daun
    124.158.92.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Zowhon Tor zahirgaa ni tend baiwal yasii 2018-02-09 07:33:04
    Za ho odoo dahiad l showdaj ehlehene dee Ene chini /hyzgaarlagdmal/ homs usnii nooztei gazar yum shuu dee ! Gazar nutag teluun tom ch Usaa shiidwel bolno
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-09 07:10:48
    Нийслэлийг Хархоринд шилжүүлэхийг халуунаар дэмжиж байна.
    27.123.212.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжиж бна 2018-02-09 05:51:42
    Харин тийм Монгол улсын нэр ч улаан биш болох юм байна
    150.129.141.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ану 2018-02-09 05:12:22
    зөв санаа байна. Нүүлгээсэй.
    103.57.95.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-09 03:37:31
    Эхнээсээ л хот төлөвлөлтөө өндөр түвшинд ирээдүйг харж зам нь гэхэд л маш олон урсгалтай, унадаг дугуй, явган хүний замтай,барилга хоорондын зай хангалттай бх г...
    66.181.185.18
    Мэдэгдсэн Хариулах
  • САНАЛ 2018-02-09 03:15:08
    Боломжит богино хугацаанд нүүлгэх хэрэгтэй, хэвийн төлөвлөгөө хэрэгтэй
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат... 2018-02-09 03:07:19
    Нийслэлийг Хархоринд шилжүүлэх нь олон асуудал шийдэгдэх хамгийн зөв шийдвэр. Эрдэмтэд , судлаачдын саналыг дэмжиж байна. Ганцхан зоригтой шийдвэр хэрэгтэй.
    202.179.31.21
    Мэдэгдсэн Хариулах
    • Г 2018-02-10 01:58:45
      Маш зөв
      150.129.142.246
      Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2018-02-09 02:45:20
    Toriig nyylgechih tegvel heden darga avilgalchid alga bolno Ted nart ger horoolol barij ogoye
    174.221.6.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-09 02:29:59
    Тантай бүрэн санал нийлж байна. Нийслэлийг Хархорин руу нүүлгэх нь цаг хугацааны шаардлага.
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-09 02:26:13
    онолын хувьд хамгийн зев шийдэл гэхдээ зуун айл болон нарантуулыг хотоосоо гаргаж чадаагуй байж сэруун зууд биз дээ естой тавдугаар цахилгаан станц байх аа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-09 02:24:51
    Tuul goloo ustgasan. Odoo Orhon goloo ustgaj abah ni dee. Tegeed ch ediin zasag muu ortei baihad buhel buten uls baitugai ail niuhed zardal mongo ikh garna.
    27.123.212.139
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-02-09 02:10:39
    МАШ ЗӨВ ШИЙДЭЛ.УБ ХОТТОЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДСОН.МАШ ӨРГӨН ТАЛ.ОРХОН ГОЛ ДУНДУУР НЬ УРСДАГ.ҮҮНИЙГ ДЭМЖЭЭД НИЙСЛЭЛИЙГ НҮҮЛГЭВЭЛ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР БОЛНО.
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • архитектор 2018-02-09 02:07:22
    ОРХОНЫ хөндий үнэхээр том ямар ч том хот байгууллахад тохиромжтой газар. ОРХОН гол Туул голоос хамаагүй том тэгээд ч МОНГОЛ улсын төв цэг Өвөрхангай аймагт байд...
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах
    • po 2018-02-09 07:25:25
      tuul.g say 500myngan hun uugad uldsen n ene shd herew hungui bolwol yun ter jijeg orhon tsaashaa tim gol bsiim shv
      112.72.11.116
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-09 01:51:30
    Ёстой зөв.Иргэд саналаа гаргая.НийслэлХархорум болохд ганцл даваа бий. Нийслэлээ шиожүүлсэн улс бүрд тохиолддог УБ-т үл хөдлөх хөрөнгө ихтэй баячууд,улс төрчид
    66.181.185.18
    Мэдэгдсэн Хариулах
    • Zocnin 2018-02-11 01:40:20
      Hyatadyyd bgA uls orniihoo gol tsegt dandaa cninatown. BgudG hynii zyrh haana bdag bilee ter utgaar gene shyy ertnii niislel bolohgyi yumgyj sanagdana
      68.145.61.75
      Мэдэгдсэн Хариулах