Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Өнгөрсөн шөнөөс эхлэн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч буйн улмаас орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдаад байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-08 04:01:42
    ланд 200, лексус 570-уудтай малуудаа цагаан шугам дотроо багтаж явж чадахгүй бол зүгээр л вагоноороо явж бай. эрдэнэтийн ззамд цагаан шугамдаа багтахгүй тувт ...
    103.26.194.194
    Мэдэгдсэн Хариулах