Биткойны ханш уналаа
Биткойны ханш унаж 6000 ам.доллар болжээ. Энэ нь нь 2017 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод ханш болоод байна.  

Coindesk вэбсайтын мэдээлснээр бол, өнгөрөгч Мягмар гарагт нэг биткойн 5,947.40 доллар буюу (£4,256.44) фунт стерлингтэй тэнцсэн байна.

Биткойны ханш өнгөрсөн 11 дүгээр сард 19,000 ам.долларын үнэ хүрч оргил ханшдаа хүрсэн бөгөөд 12 дугаар сарын дунд үеэс аажмаар бууж эхэлсэн юм.
 
Хамгийн сүүлийн энэхүү огцом уналт АНУ, Их Британий хэд хэдэн гол банк хэрэглэгчид дижитал валют худалдаж авахдаа кредит картаа ашиглахыг хориглосон шийдвэр гаргасны дараа өдрөөс эхэлсэн билээ.

Ийнхүү, хэд хэдэн орон крипто валютын талаарх хууль тогтоомжоо чангатгасны дараахнаас ийм төрлийн валютад итгэх итгэл сарнин замхрах төлөвтэй болоод байна.

Энэ Мягмар гаригийн байдлаар, крипто валютын ханш дараах байдлаар буужээ. Үүнд:
  • Нэгдүгээр сарын 9-ний өдөр хамгийн өндөр оргил үнэдээ хүрч, $1,255.89 ханштай байсан Ethereum  $574.42 болтлоо унасан байна.
  • 2017 оны 12 сарын 20-ний өдөр хамгийн өндөр оргил үнэдээ хүрч $4,091.70-той тэнцэж байсан Bitcoin Cash $766.03 болж буурчээ.
  • 2017 оны 12 сарын 19-ний өдөр хамгийн өндөр оргил үнэдээ хүрч $366.01-той тэнцэж байсан Litecoin $106.94 болтлоо буурчээ.

Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн мэдээлж буйгаар бол, БНХАУ удахгүй хөрөнгө оруулагчдыг гадаадын крипто валютын зах зээлд нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Харин чухам ямар арга хэмжээг, хэрхэн яаж авч хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
 
Хятад болон Өмнөд Солонгос улсууд дижитал валютыг хориглосон шийдвэрүүдээ нэгэнт гаргачихаад байгаа бол, Япон, Австрали улсууд Биткойны хэрэглээг зохицуулах хууль тогтоомжуудаа тун удахгүй гаргах гэж байна.

Г.Гансүх
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bittrader 2018-02-08 02:36:31
    butsaad oschihsoon ho. 2018 ond bol ossoor l bh bolno.
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах