Луу жилтнүүд сорилтыг ухаалгаар туулж, эрүүл мэнддээ онцгой анхаар

Луу жилд төрсөн хүмүүс дийлэнхдээ аз жаргалтай байдаг боловч Нохой жил тэдэнд тийм ч таатай хандахгүй байна. Ялангуяа эрүүл мэндийн хувьд гойд анхаарах цаг. Зарим тохиолдолд аз сорьсон үйл явдлууд дундуур туулж өнгөрүүлэх нь. Маш их хүчин чармайлт гаргахгүй бол санхүүгийн алдагдал, ажлын амжилт, байр суурьт саад тотгор учирсаар л байна. Тиймээс “зогсолтгүй урагшил” гэсэн зарчим тэдгээр сөрөг саад тотгорыг даван туулах хүч болно. Эмэгтэйчүүдийн элдэв цуу ярианаас болгоомжилж, найз нөхөдтэйгээ хүрээлэлд эв эеийг хичээ. Шинэ хүмүүсийн хүрээлэлд байр сууриа олоход хүндрэлтэй байх болно. Шүүх маргаанд та ялагдагч байж болзошгүй, ялахын тулд их хүчин чармайлт хэрэгтэй.
 

МӨНГӨ САНХҮҮ

 
Луу жилтэн та борлуулалт, даатгал, үйлчилгээний салбарт бизнес эрхэлдэг бол энэ жил таны санхүүгийн байдал эрс дээшилнэ. Мөн та санхүүгийн талаар сайн зөвлөгчтэй бол бүр илүүг олох боломжтой. Шинээр бизнес эхлүүлэх, шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийхэд алдах зүйлгүй. Харин жилийн сүүлээр өр төлбөрт орохгүйн тулд жилийн эхнээс өгөх ёстой төлбөр хураамжаа цаг тухайд нь төлөх нь танд өлзийтэй. Шинэ ажил хайж байгаа хүмүүс санхүүгийн хомсдолыг даван туулахад бэлэн байх ёстой. Хэн нэгнээс мөнгө зээлэх гэж байгаа бол эргэн төлөх нөхцөлөө сайн тооцоолоорой. Чингээгүйгээс гарах үр дагавар таныг амьдралын турш муухай харагдуулах болно. Бизнесийн аливаа гэрээг хийхдээ бодит судалгаанд үндэслэн байгуулахгүй бол мөнгөө алдахын цондон болно. Гэр бүлийнхнийхээ мөнгө олох гэсэн ажилд тус болох нь таны санхүүгийн ачааг хөнгөлнө.
 

АЖИЛ АЛБА

 
Нохой жил таны амьдралын нэг сорилттой жил байх нь. Энэ нь танаас цаашдын амьдралдаа таатай нөхцөлийг шаардсан гэр бүл, эргэн тойрны хүмүүсийн шаардлага ч байж мэднэ. Ажил мэргэжилдээ байнга саад тотгортой учирна. Магадгүй том алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Удирдлагатайгаа бүү тэрсэлд. Гомдлыг хүлээн авч, цэцэрхлийг цааш түлх. Хамтрагчийнхаа итгэлийг олохын тулд та сайн хөдөлмөрлөх, туршлага хуримтлуулах хэрэгцээ гарах нь. Эмэгтэй хүмүүстэй хамт ажилладаг эрчүүд хэл аманд өртөхөөс байр суурь тань шийдэгдэх магадлалтай. Гол нь та сэтгэлээр уналгүй зөв гарцыг харах л чухал. Бизнес эрхлэгчид өрсөлдөөнөө сайн мэдэрч өөрт илүү тохиромжтой олон талын хэрэгцээг хангасан хувилбарыг бодож олсноор амжилт ирнэ. Хэрэв та ажлаа солих гэж байгаа бол хүчтэй өрсөлдөгчтэй тулна.
 

ХАЙР СЭТГЭЛ

 
Таны сэтгэл энэ жил тогтворгүй байх тул хайр сэтгэлийн хувьд ч тогтворгүй байх нь. Хайр сэтгэлийн амьдралд асуудалтай байгаа бол харилцаагаа хадгалахын тулд болгоомжтой байх хэрэгтэй. Маргаан эвдрэлд хүрч танд муугаар, нөгөө хүнд сайнаар тусч магад. Хайраа олсон боловч гэрлэж амжаагүй "Луу”- нууд хуримлахад тохиромжтой жил. Хайртай хүн тань таныг байгаагаар чинь хайрлаж чаддаг болно. Харин ганц бие “Луу” найз нөхдийн хүрээллээс хайраа олно. Луу жилтнүүд ижил жилтэй эсрэг хүйстэнийхээ сонирхлыг хамгийн их татдаг. Гэхдээ сонголт тань бич жилтэн бол та хоёрт Нохой жил ивээлээ хайрлах болно. Гэр бүлийн тогтсон амьдралтай хүмүүс харилцаагаа эрхэмлэж ачаагаа тэнцүүлж үүрснээр хэвийн үргэлжилнэ.
 

ЭРҮҮЛ МЭНД

 
Нохой жилд Луу жилтнүүд эрүүл мэндийн хувьд өмнөх жилүүдийнхээс эрс муугаар нөлөөлнө. Ялангуяа 1964, 2000 онд төрсөн эрэгтэй, 1976, 2012 онд төрсөн эмэгтэйчүүд амархан гэмтэл авах магадлалтай. Гэнэт толгой өвдөх, гэнэтийн осолд өртөх магадлал маш өндөр.  Мөн архаг хууч сэдрэх, өвчин хүнд шатанд орохоос сэргийлж үзлэг оношлогоог цаг тухайд нь хийлгэх хэрэгтэй.
 
Мөн ажлын бүтэмж муутайгаас бухимдах, хямрах, саахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн, буруу хооллолт зэргээс шинээр эрсдэлтэй. хөдөлгөөнөө байнга хянаж, яаран сандран хоолохгүй байж эрүүл мэндээ хамгаалаарай. Сайн сайхан бодол санаа, амин хувиа хичээгээгүй үйл ажиллагаа нь ирээдүйд таны эрүүл мэндийг ивээх болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.