Ц.Нямдорж юунаас айгаад байна вэ
ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр салбарын сайддаа тансаг зэрэглэлийн “Лексус-570” маркийн  автомашин бэлэглэсэн нь долигоносондоо ч биш юм байна. Түүний  амь насыг гэмт халдлагаас  хамгаалж, тоноглол бүхий автомашин авч өгсөн болж таараад байна.  Энэ талаар Ц.Нямдорж сайд  “2010 онд төрийн өндөр албан тушаалтан Ц.Нямдоржийг дуусга  гэж  миний аюулгүй байдалд заналхийлсэн тухай  УИХ-ын зарим гишүүн тэр үед надад хэлсэн. Манай яамныхан шинэ машин авсан нь аюулгүй байдалтай холбоотой. Миний амь насыг хамгаалах гэсэн санаа юм” гэжээ. 

Тэгвэл Ц.Нямдорж сайд юунаас айгаад байна вэ. Аль 2000 оны үед болсон сураг төдий заналхийлэл 18 жилийн дараа ил болж, сайд амь насаа хамгаалж, тансаглаад байгаа нь сонирхолтой л юм.   2010 оны үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд одоо Ц.Нямдорж сайдын аминд хүрэхийг санаархана гэдэг нэг л чихэнд хол сонсогдоод байгаа юм.  Хэрэв Ц.Нямдорж сайд үнэхээр аюулд ороод хамгаалалт хүсээд байгаа юм бол УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт хандаж, хамгаалалт хүсч болох юм. Түүнд төрийн хамгаалалт хүсч байгаагаа илэрхийлж явсан удаа нэгээр тогтохгүй л бий байх.

Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд. Монголын хууль, цагдаагийн байгууллагыг атгаж байгаа. Гэсэн атлаа заналхийллээс айж, төмөр хөлгөөр   хамгаалуулаад байна гэдэг утгагүй юм. Нөгөө талаас ШШГЕГ-аар дамжиж орж ирсэн энэ автомашиныг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хүргэн нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ автомашиныг худалдан авсан  гэрээн дээр  ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, нөгөө талаас “Лотус голд майнинг” компанийн захирал Д.Гарамдагва нар гарын үсэг зуржээ. Харин 360 сая төгрөгөөр худалдан авсан гэх “Лексус-570” маркийн автомашиныг хөрөнгийн ямар эх үүсвэрээр авсан гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Харин “Лотус голд майнинг” компанитай Монгол­банкны ерөн­хийлөгч асан Н.Золжар­галын хүргэн холбоотой гэх мэдээлэл бас бий. Тэгэхээр сайд Ц.Нямдорж,  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаас тансаг зэрэглэлийн унаа авчихсан уу гэсэн хардлага төрж байна. 

Ц.Нямдорж өмнөх их хурлын үед “Н.Золжаргал гэдэг хүнээ зайлуулахгүй бол мөнгөний бодлого болохоо байлаа” гэж мөн ч олон удаа хэлсэн.  Харин түүнийг сайд болсны дараахан  Н.Золжаргалыг АТГ-аас баривчилж,  Ц.Нямдорж энэ талаар мэдээлэл хүртэл хийж байлаа.   Ер нь  Ц.Нямдорж,  Н.Золжаргал хоёр нэг зүгт харж явах улс биш. Харин  ийм үнэтэй тансаг унаагаар холбогдсон нь анхаарал татаж байна.  Санамсаргүй тохиолдол байв уу. Шалгах л асуудал юм.
Зууны мэдээ
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-10 08:16:04
    Hyamdorj shig shudraga unenii toloo yawdag hun ene zergiin mashin unahgui yah yum.ter bitgii hel tor hamgaalaltand awah heregtei.
    202.9.44.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-02-09 05:24:43
    Хачирхалтай явдлаар дүүрсэн хорвоо доо. Мнгл-н бумтнууд тоймоо алдаж. Гуйлгачин ядуус нь улам л олширсоор... Хөгжил гэдэг л энэ болов уу хахаха
    66.181.160.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхөө 2018-02-08 01:29:03
    Хариуцлагаа хүлээх ёстой
    66.181.181.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-07 16:59:38
    ирэмбэтэй сайд энэ зэргийн машин унахад яадаг юм бэ?, машин ярихаа болилдоо ,ШЕЗ-ын дэндүү томдсон орон тоог багасгавал боллоо
    150.129.142.53
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2018-02-07 11:53:49
    za tatvar tulugchdiin munguur bish atnii kompanii eznii beleg yum biz de? ene nuhur yamar yalaas heltreh geed huuli zuin saidad iim untei beleg uguud bna?
    182.160.33.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-07 08:56:25
    ТӨРИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАСАН НОВШНУУД ЗАЙЛБАЛ ТААРНА. ЦААНА ЧИНЬ АРД ТҮМЭН ХОГНООС ЯС ТҮҮЖ, ХҮЙТЭН ХӨНЖИЛД ХӨЛДӨХ ГЭЖ БАЙНА МАЛ НЯМДОРЖ ОО
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-07 08:12:47
    amgalanbayar geji ter nudnii shiltey shar nukhur butekhguy ee. ingeji umkhii khoshnogo doloji l khooloo zalguuldag bayna , ter bas miad su...
    66.181.187.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-07 07:54:41
    Золжаргал 1300 байсан доллорыг 2400 болгосон алдартан шүүдээ 7 үеэр нь хараал идээсэй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2018-02-07 07:35:31
    Хүнд үүрэг хүлээлгэж, ажил үүрүүлсэн юм бол хамгаалалт, хангамжийг нь өгөх л хэрэгтэй ш дээ тийм юмгүй бол хэн төрд 1 сая төгрөгйн цалингаар зүтгэх юм.
    202.5.196.171
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-07 06:03:50
    оффшерчид хэдэн тэр бумаар далдуур идэж байхад ил 300 сая -д мөн ч үзэж тарж аманд орсоноороо бурж байх юм. ХҮН -ЧӨТГӨР гэж энэ л байх
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • муу, муухай хүн юм  2018-02-07 05:59:30
    нямдорж шудрага хүн маш муухай атаа жөтөөч хүн гэдэг нь улам тод харагддаг ямар нэг хөгжлийн гарц хэлдэггүй мөртөө дагндаа өс хонзон хов маягтай зүйл ярина шал ...
    202.21.116.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-07 05:19:43
    юу вэ
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • мм 2018-02-07 04:59:41
    Амгаланбаяр ингэж л олон жил дарга хийж яваашд, дарга нарын хошногыг долоож
    66.181.176.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-07 04:08:52
    Татвар төлөгчдийн мөнгөөр үнэтэй машин унасанд л байна Хөдөө сумын эмнэлэг 20 саяар пургон машин авч чадахгүй л байгаа шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл 2018-02-07 03:54:38
    Ард түмнийг доромжилж байгаа юм. Юу гэж хэлсэнч яадаг юм гэж бодрж байх шиг байна.Шударга царайлсан хуурамч амьтан.Хурц шиг бас улс төрчидын ноог мэддэг байлгүй...
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • равдан 2018-02-07 03:43:14
    Нямдорж Эрдэнэтын 51 хувийг барьцаалж Жастын авсан зээлийн мөнгөийг хөөвөл хамгийн сүүлд Алтан авгай дээр очино гэхээр шээс нь гоожиж байгаа
    112.72.9.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-07 03:37:51
    тэр машин чинь албаны машин биш Нямдоржын машин юмуу албаных бол Нямдоржид ямар хамаа байна хувийнх юм бол Нямдоржыг шалгах хэрэгтэй
    202.179.30.137
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-07 03:35:00
    иймэрхуу унэтэй машиныг заын карманы улгайч унаж бна терийн сайд унахад яааг юм битгий тамын тогоондоо чихэлдэж ухээд бай харин зоригийн хэргээ л анхаар
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • . 2018-02-07 05:54:17
      Мунхаг муу илжиг!! Бас болоогүй коммент бичих гэж шүлсээ үсчүүлээд байгаа!!!
      66.181.186.9
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-07 03:30:00
    Нямка биш гэхэд тэр палдига дарга нар огцрох естой
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-02-07 03:16:49
    Тэр ЛЕКСУС 570 чинь тусгай тоноглол хамгаалалттай машин биш, ердөө л тансаг зэрэглэлийн гангарааны үнэтэй машин шүү дээ!!
    66.181.186.9
    Мэдэгдсэн Хариулах