“Роснефть” монголчуудад “хайр зарлах”-ын учир юу вэ

Монголыг монопольчлогч “Роснефть”-ийн төлөөлөгчид манай улсад саатаад буцав. Тэдний хувьд манай шатахууны борлуулалтын жижиглэнгийн зах зээлд оролцох сонирхолтой байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн. Гэвч Монгол Улсын хуулиар “Роснефть” компани манай дотоодын зах зээлд орох боломжгүй. Тэгвэл “Роснефть” –ийн төлөөлөгчид энэ удаад манай улсад саатахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад энэ саналаа  дахин тавьсан уу, эсвэл... 

Өчигдөр Сангийн яамны зүгээс эдийн засгийн өсөлт сайжирч “Үүр цайж байна” хэмээн тодотгосон.  Гэхдээ эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа байхгүй. Нэг үгээр эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа. Тухайлбал, экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь эргээд Монгол Улсын эдийн засагт том эрсдэл болж болзошгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр нефть бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд бид “Роснефть”-д тал засан гүйхээс аргагүй. 

Он гарсны дараахан нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж ард иргэдийг багагүй бухимдуулсан. Үүнийхээ ачаар тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг буцааж зарим нэр төрлийн  бензинийхээ үнийг нэмсэн.  Харин энэ үеэр иргэдийн зүгээс “Роснефть”-ийн салбарыг Монголд нээх тухай асуудлыг ярьж эхлэх хэрэгтэйг  тухай хөндөж байв. Гэхдээ өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн орчинд тэд Монголд орж ирэх боломжгүй. Тэгвэл “Роснефть”-ийнхэн манай Засгийн газрын төлөөлөгчидтэй ямар хэлэлцээ хийж байгаа вэ? 

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаад удаагүй байна. “Роснефть”-ийн удирдлагуудын хувьд энэ мэдээлэл танил юм. Учир нь өнгөрсөн жилүүдэд өнө удаан хугацааны туршид манай улс нефть боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг хөндөж байсан. Ингэхдээ “Роснефть”-ийнхэнд ч хамтран ажиллах санал тавьж байсан тухай хэвлэлийн хуудаснуудад шарлан үлдэж. Иймээс тэд энэ удаад манай улсад морилон саатахдаа энэ тухай хэлэлцээрийг эхлүүлсэн байж магадгүй байна. Нэгэнт жижиглэнгийн зах зээлд орох боломжгүй. Дээрээс нь Монголчууд өөрсдийн нөөц баялагтаа тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдсэн. Иймээс тэд нефть боловсруулах үйлдвэр барихад хамтрах саналаа өгч, яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байх магадлалтай юм. Одоогоор ямар хэлэлцээр хийгдэж байгаа тухай УУХҮЯ мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Нэг үгээр “Роснефть” монголчуудад “хайр зарлах”-ын учир шалтгааныг олон нийтэд ил болгохоос татгалзаж байна. 

П.ГОО

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зундуй 2018-02-08 01:32:18
    Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх талаар л арга хэмжээ авах гэж ирсэн байж таараа.Бензинээ өөрсдөө хийдэг болчихвол ч даварсан колонкийн эздүүд будаа л даа
    103.26.194.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2018-02-07 17:52:22
    Нефтийн үйлдвэрт ямар нэгэн аргаар саад хийх зорилгоор л ирсэн нь мэдээж. Жил бүр тэрбум доллар алдахыг хүсэхгүй.
    103.10.21.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Bb 2018-02-07 17:31:22
    Teneg orosuud dandaa xaaj boodog shuu dee xuuguud yabuulaa
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
  • hujaa 2018-02-07 15:06:29
    rosneft oruulj ireh heregtei manai heden monopoli kolonkuudig ustgah heregtei
    182.160.5.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-07 06:18:28
    Харин эрдэнэт энэ тэрээ алдаад үдшийн бүрэнхий болж байна
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-07 05:59:07
    Манай ЗГ, яамны хэлэлцээр хийх гэж ямар юм байх вэ дээ. Бас оросуудын технологи гэж 19-р зууны л технологи л байгаа байх. Оросуудад дээрэнгүй зан гаргахаас өөр ...
    103.229.123.37
    Мэдэгдсэн Хариулах
  • бямба 2018-02-07 03:37:51
    нефьт боловсруулах үйлдвэрийг ОРОС, ХЯТАД хоёртой хамтарч барьж хэзээч болохгүй шүү ТӨР, ЗАСАГ хоёр минь
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-02-07 06:06:13
      тэнэгтээрээ ??? ТЭДНИЙ ХӨРӨНГӨ ОРООГҮЙ ХОЙНО ХЭНЭЭР Ч ҮЙЛДВЭРЭЭ БАРИУЛЖ БОЛНО,, ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИАР ЯВДАГИЙГ ОЙЛГОХГҮЙ ХҮН ГЭЖ???
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • jolooch 2018-02-07 03:13:16
    oruu;j ireh heregtei
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2018-02-07 03:12:58
    Оросууд зөвхөн өөрийнхөө ашгийг л харна шүү дээ! Хуучин СССР шиг ах дүү гэж нялуурахгүй, бэлэг хандив өгөхгүй, оросууд прагматик болсон!!!
    66.181.186.9
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-02-07 06:13:46
      ОХУ-аас ӨӨР ЯМАР УЛС НЕФТЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙН 5-Т ОРДОГИЙГ ХЭЛЭЭЧ ??? ЕР НЬ МОНГОЛЧУУДЫН АШИГ СОНИРХОЛ НЭГД БАЙХААС ХЯТАД, АНУ, ОРОС гол биш шүү???
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • y 2018-02-07 02:02:56
    shatxuun oruulj irj zarxiig ni bas iun xuuli muuliar corisiinbe dee neg ix xuuli tsi iu
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах