ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын иргэд жагсана

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: 
НЗДТГ-ын Цэргийн штаб, БХЯ-тай хамтран Монгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явуулна. Батлан хамгаалах яамны хурлын танхимд

09:00 цагт:  Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаарх дүнг танилцуулах арга хэмжээ хэмжээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт болно.
 
10:00 цагт:   “Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэн энэ сарын 7-9 өдрүүдэд The corporate hotel and Convention centre -ийн Event hall танхимд зохион байгуулагдана. Үнэ төлбөргүй.

11:00 цагт:   Сүхбаатарын талбайд гэр хорооллын иргэд жагсаал хийнэ.

11:00 цагт:  Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна" сэдвээр хэвлэлийн хурал /Авлигатай тэмцэх газар/-т зохион байгуулна.

11:00 цагт:   Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн ҮЗЭСГЭЛЭНгийн нээлт болно. Хаана:  Norphei Art Gallery, Blue Mon Centre

11:00 цагт:   НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.  Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай зэрэг асуудлууд хэлэлцэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.