Хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
-Энэ сарын 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг 
онцгойлон анхааруулж байна-

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-11 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нөмөр нөөлөг газраар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-07 08:00:02
    битгий хадны мангаа гэж айлгаж бай л даа. УЦУОШГ гэж сайхан худалчууд байх юм . ТВ-р зөрүүтэй мэдээлж байх юм. ТВ бүр дээр цаг уурчид ажилладаг болчихсон юм уу
    103.229.120.201
    Мэдэгдсэн Хариулах