ОХУ-ын Батлан хамгаалах яам 114 ширхэг “Аллигатор” нисдэг тэрэг нэмж авна

ОХУ-ын  Батлан хамгаалах яам болон тагнуулынхан байлдааны зориулалтттай, Ка-52 "Аллигатор" загварын нисдэг тэрэгнээс нэмж 114 ширхгийг худалдан авах бодолтой байна гэж тус яамны зэвсэглэл хариуцсан дэд сайд Юрий Борисов РИА Новости хэвлэлийн агентлагт ярьжээ.

Бид 2017 оны үр дүнгээ дүгнэж, ирэх таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Ингэснээр бид 114 байлдааны нисдэг тэрэг худалдан авах шинэ гэрээ байгуулахаар боллоо гэж Ка-52 нисдэг тэргийг угсардаг, Приморийн хязгаарын Арсеньевск хотноо орших "Прогресс" нисэхийн аж үйлдвэрийн компани дээр болсон зөвлөлгөөн дээр Борисов өгүүлжээ. Эл гэрээг 2018-2027 онуудад Армийн зэвсэглэлийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд байгуулах юм байна.



Батлан хамгаалах яам сайжруулсан шинэ загварын нисдэг тэрэгнүүдийг захиалах бөгөөд олноор үйлдвэрлэж эхлэхээс өмнө зарим нэг зүйлсийг нь гүйцээн сайжруулах талаар зохион бүтээгч инженерүүдтэй мөн ярилцлаа гэж Борисов нэмж хэлжээ. Сайжруулж шинэчилсэн Ка-52 нисдэг тэрэгнүүдэд илүү боловсронгуй болгосон дуран хараа-бай олох систем суурилуулж, тусгалыг нь мөн хол болгон сайжруулсан ракетуудаар тоноглох юм байна.

2018 онд Оросын Агаар сансрын хүчин 6 ширхэг шинэ Ка-52 нисдэг тэрэг хүлээн авах ёстой гэж Батлан хамгаалахын дэд сайд мөн хэлжээ.




"Аллигатор" бол Оросын армийн зэвсэглэлд 2011 онд шинээр нэвтрүүлсэн шинэ үеийн байлдааны нисдэг тэрэг юм. Энэ нисдэг тэрэгний хамгийн гол давуу тал нь үнэхээрийн гайхамшигтай маневарлах чадвар бөгөөд Ка-52 нисдэг тэрэг хажуу тийшээ, арагшаа гээд хаашаа бол хаашаа нисч, бусад нисдэг тэрэгнүүдийн огт гүйцэтгэж чаддаггүй, уран нислэгийн элементүүдийг ч ямар ч төвөггүй гүйцэтгэж чаддаг аж. Нисдэг тэрэгний жолоодлогыг хосолсон байдалтайгаар хийсэн учраас хөлгийн дарга, зэвсгийн системийн операторын аль аль нь нисдэг тэргийг жолоодох ба зэвсэг хэрэглэх үйлдлүүдийг хийж болдог байна. "Аллигатор" нисдэг тэргийг танк эсэргүүцэх хүчирхэг ракетуудаар тоноглосноос гадна хөлөг онгоцон дээрээс хөөрч буух зориулалттай, эвхэгддэг сэлүүр шиг дугуйтай хувилбараар ч бас үйлдвэрлэх аж.

Энэ нисдэг тэрэгний экспортод гаргах хувилбарыг Египетийн армид зориулан 2017 оноос үйлдвэрлэж эхэлжээ.














 

Г.Гансүх
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • medi 2018-03-01 12:39:32
    eniig mongold avah heregtei ylsin sur tseregtei gedgiin
    81.83.62.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагва 2018-02-07 04:37:27
    Техникийн үзүүлэлт нтрээрээ үнэн гайхамшигтай эд байна оо. Сирид туршиж үзсэн гэж байна ш дээ.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-02-06 16:47:39
    Mongold maani 20-30 bxad bolno sh dee.Xereggvi yumand möngö yrsgaad vvniixee orond tsergiin bair bolon ervvl mended anxaar
    79.226.67.226
    Мэдэгдсэн Хариулах