Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тооцоо, судалгаа хийж танилцуулахыг үүрэг болгов

Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов.

Нийслэлээс орон нутагт шилжин мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангаж, урамшуулах талаар судалж, саналаа танилцуулахыг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгалаа.

Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд  бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.

Цаашид түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бүсчлэн хориглож, сайжруулсан түлшний хэрэглээг дэмжин, халаалтын зуухнуудыг төвлөрсөн шугамд холбох юм.

Нийтийн тээврийн хэрэгсэл, таксийг хийн түлшинд шилжүүлэх, хийн болон цахилгаанаар ажилладаг автобус, троллейбус, таксийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дотооддоо нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжинэ. Мөн гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээ бий болгох, барилгын ажлыг нь эрчимжүүлэх, борлогдоогүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-07 05:32:48
    энэ 1-р сургуулийг хотын зах руу нүүлгэх саналтай байна,өглөөд бөөн бөглөө,автобус олон нийтийн унааг цагдаа явуулахгүй 30мин-1 цаг зогсоож байна
    103.87.255.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Ухна шударга царайлж далдуур идэхээ боль 2018-02-07 01:07:43
    ИНЕГ-ын удирдлагууд Гүрэн дээд сургуульд нэг хүнийг 1900 ам доллараар 5 хоногийн сургалтанд сургахаар гэрээ хийсэн байна.Энэ ариун явдал мөн үү?
    180.149.78.99
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-06 11:38:02
    тооцоо судалгаа хийхээр л хэдэн их наяд тегрег арцуулах тооцоо гарна енее агаарын боирдлын есен их наяд гэдэг шиг хоосон цаас л гарна тооцоо ч хийж чаахгуйдээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах