Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг долоон иргэнд олгов
  СЗХ-нд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар найман иргэн хүсэлт ирүүлснийг журмын дагуу хянан нягталж долоод нь олголоо. Эдгээр иргэдийн зургаа нь Сүхбаатар аймагт, нэг нь нийслэлд ажиллах юм.

Журмаар даатгалын төлөөлөгчид, нэг л даатгагчтай хамтран ажиллахаас гадна мэргэжлийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх, нийтийн албан тушаалтан биш байх, баримт бичгийн бүрдэл үнэн зөв, бүрэн гүйцэт байх, ял шийтгэлгүй, өмнө авч байсан зөвшөөрлийг цуцалснаас хойш хоёр жилээс дээш хугацаа өнгөрсөн байх зэрэг олон шаардлага тавигддаг юм. Шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Хорооны дарга тушаалаар шийдвэрлэдэг бөгөөд төлөөлөгчөөс бусад даатгалын мэргэжлийн ооролцогчид болон даатгагч нарт тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.