Ч.Хүрэлбаатар: Эдийн засагт үүр цайж эхэлсэн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб нарын албаныхан ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. ОУВС-гийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд манай улсад ирж, хөтөлбөрийн хэрэгжилт, гэрээнд зарим өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээр хийж, хамтран ажилласан байна. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл хөтөлбөр хэрэгжүүлсэн 10 сарын хугацаанд  эдийн засагт нэлээд олон өөрчлөлтүүд гарчээ. 

Энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өсөлт 5 орчим хувьтай гарахаар байна. 

-Нэг тэрбум ам.доллар байсан валютын нөөц 3 тэрбумд хүрсэн

-Гадаадын хөрөнгө оруулалт хасахтай байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 1 тэрбум 146 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. 

-Экспорт 6 тэрбум ам.долларыг давлаа

-Гадаад худалдаа 1,6 тэрбум ашигтай байна.

Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн

-Төсвийн алдагдал 6,5 болж 3 функтээр буулаа

-Төрийн сангийн дансны үлдэгдэл хасагтай байсан бол 405 тэрбум болсон

- Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад төлсөн. Үүнээс өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан буцааж хугацаанаас нь өмнө худалдан авсан. Ингэснээрээ улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан” гэлээ. 

Мөн тэрбээр “Монгол Улсын эдийн засаг бол жижигхэн. Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг энэ хөтөлбөр харуулж байна. ОУВС-ийн хөтөлбөрийн дагаад АНУ, БНХАУ, Япон, Солонгос зэрэг орнуудын 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. ОУВС-гийн талаар хүмүүс сөрөг зүйл яриад байдаг. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр байна. Эдийн засагт эерэг үр дүн гарсан учраас зарим татваруудыг цуцалсан. Мөн тэтгэврийн насанд сонголт хийх боломжийг өгч байгаа. Дараагийн асуудал нь цалингийн асуудал. 2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ. ОУВС-тай хөтөлбөрөө Засгийн газар үргэлжлүүлнэ.Бидэнд бий болж байгаа нааштай зүйлүүд тогтвортой өсөлтийг цаашид үргэлжлүүлэх шаардлага байгаа” хэмээн тодотголоо.

Жефф Готлеб: Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа


ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб
 "Эдийн засгийн гүйцэтгэл бидний төсөөлснөөс хамаагүй сайн гарч байна. Үндсэн шалтгаан нь түүхий эдийн үнэ өндөр байгаатай шууд холбоотой. Экспортын орлого нэмэгдсэн байгаа. Энэ өсөлтийг дагаад дотоодын эрэлт ч нэмэгдэж байна. 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан хөтөлбөр нийт 5.5 тэрбум ам.долларын багцтай. Хөтөлбөрийн хэрэгжилтээс нааштай үр дүнгүүд хэдийнээ гараад эхэллээ. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш гарсан нааштай үзүүлэлтээс гурван зүйлийг онцолмоор байна. 

Нэгдүгээрт, Монгол Улс хувьд ойрын хугацаанд төлөгдөх ёстой бондуудыг төлсөн, хоёрдугаарт гадаад валютын нөөц 1,8 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, гуравдугаарт Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа. Нааштай өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэлээд тогтворжлоо. Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа. Эдийн засгийн гүйцэтгэл сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэж байна. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч цаашид энэ нөхцөл байдал эерэг хэвээрээ хадгалагдана гэсэн баталгаа байхгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Гол эрсдэлүүд бол экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт том цочрол болж болзошгүй. Тийм болохоор энэ эрсдэлээ харгалзаж үзээд Засгийн газар бодлогуудаа цаашид үргэлжлүүлэх ёстой. МУ-ын Засгийн газар төсөв болон Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг өндөр, тогтвортой өснө гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэлээ. 

Үүний дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Халамжийн хөтөлбөрүүд дээр тодорхой шийдвэр гаргасан уу. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх боломжтой юу?

-Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.  Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед ядуурлын түвшин нэмэгдсэн байсан. Тиймээс Засгийн газраас хамрах хүрээг нь нэмэгдүүлсэн нь зөв шийдвэр байж магадгүй. Бидний зорилго бол ядуу иргэд шаардлагатай халамж, үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй.

-Банкны салбарт хийгдсэн Активын чанарын үнэлгээний үр дүн ямар байгаа вэ?

-Активын чанарын үнэлгээний үр дүнг ярилцсан байгаа. Монголбанкнаас удахгүй энэ талаар мэдээлэл өгөх байх. Бидний авсан мэдээллээр зохицуулж болох үр дүн гарсан гэж ойлгож байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн 
  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Э 2018-02-07 06:02:19
    Уур хаяаарч АН мнарваа хторхий
  • гахай луйварчин 2018-02-07 00:58:22
    Үүр цайсан ч гэх шиг.Ихээхэн хуцдаг баас вэ?
  • Буу сугсэлз 2018-02-06 12:52:21
    Бугд Оркууд мэтээр ардуудыг буу бас. Засгаас юм хиийгуй, Зэс, нуурс л амсхмйлгэж бна. Унэ нь унавал дефолтно доо
  • Зочин 2018-02-06 12:40:13
    Долларын нөөц 3 дахин өссөн юм бол ханшаа 3 дахин буулгах хэрэгтэй. 2016 онд долларын ханш1800 төгрөг байсан. МАН засаг аваад ханш 2500 болгосон.
  • иргэн 2018-02-06 11:08:39
    Нэг өглөө хятадууд нүүрсний үнийг буулгахад эдийн засагт шөнө болно
  • Zochin 2018-02-06 07:37:48
    Za extol Arai bish yumaa Arai denduu hudlaa shaaj bna
  • Зочин 2018-02-06 07:06:17
    Сайхан шаах юм даа. Улаан хулгайч чинь...
  • Дорнод 2018-02-06 06:47:19
    ССайд аа? АН-ынханд Ч.Улаан гишүүнээр ЭЗ-ийн хичээл заалгая. Цаадуул чинь 2, 3-ын зургаадаа 1-ийг нэмээд долоодоо гэдгийг мэдэхгүй юм. Д.Эрдэнэбат, Магнай, С.Эр...
  • Бат 2018-02-06 06:23:19
    Э/З сэргэх биш ард түмний нуруунд үүрүүлсэн татвар шүү дээ Би тэтгэвэрийн хүн үхэхдээ хэрэглэх гэж хэдэн төгрөг хадгалуулсан сардаа 100,000 та авч байна
  • . 2018-02-06 06:15:14
    Жасрай гуайн "Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна" гэдэгтэй адил утгатай алдарт үг хэлжээ!!!