Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр “Ногоон ази сүлжээ” ТББ-тай хамтарч ажиллана
Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр БОАЖЯ болон "Ногоон Ази сүлжээ" ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Ногоон ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга У Ги Чул нар гарын үсэг зурлаа. “Ногоон ази сүлжээ” ТББ нь Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд 18 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 6000 гаруй га газарт орон нутгийн иргэдтэй хамтран мод тарьж, иргэдийн амжиргааг дэмжиж ажилласан талаар танилцуулсан юм. Тус байгууллага нь өнгөрсөн жил Засгийн газрын дэмжлэгтэйгээр ойн аж ахуйн сургалтын төв байгуулан орон нутгийн иргэдэд хэрхэн мод, жимс тарьж амжиргаагаа залгуулах талаар сургалт хийдэг болсон байна. Энэхүү төв нь дотуур байртай учир орон нутгаас ирсэн иргэд тэндээ байрладаг юм. Мөн ойн судалгаа хөгжлийн төвийн үрийн лабораторийг байраар ханган ажиллаж байгаа аж. Дээрх санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр “Ногоон ази сүлжээ” ТББ-аар дамжуулан олон улстай хамтарч ажиллах гарц нээгдэнэ гэж үзэж байгаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.