Г.Номуундарь охины хэрэг хэрхэн шийдэгдэх бол
Өнгөрсөн оны сүүлчээр олон нийтийг цочроосон мэдээ бол УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэд цацсан бичлэг байв. Г.Номуударь охин уг бичлэгээрээ дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, мөн өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа ил болгосон. 

Улмаар энэхүү бичлэгийн дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ар гэрийнхэн нь гомдол гаргаж шалгуулж эхэлсэн. Энэ хэргийг хэрхэн шийдэхийг нийгэм чих тавих хүлээж буй. 

Г.Номуундарь охины албан ёсны хууль зүйн туслалцааг Ц.Баасандоржоор өмгөөлөгчөөр ахлуулсан хуулийн баг өгч байгаа аж. Тэд он гарсны дараахан буюу өнгөрсөн сарын 10-нд олон нийтэд хандан мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ гэрчүүдийг хуулийн дагуу, үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээтэй байгаагаа дуулгаж байв.  Тодруулбал, ажлын хэсэгт байгаа цагдаагийн зарим албан хаагч гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 5.1.2.5-д “...өмгөөлөгч нь өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж. аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасныг зөрчин, өрөөндөө байсан боловч байхгүй гэж жижүүр цагдаагаар худлаа хэлүүлж, утсаа унтрааж байгаад гэрчүүдийг байцаасан хууль бус үйлдэл гаргасан. Иймд Гэрчүүдийг хуулийн дагуу, үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээ төрж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. 

Мөн Г.Номуундарь охины бичлэгтээ ярьсан газар, цаг хугацаанд хэрэгт холбогдсон этгээдүүд, тухайн нэр нь дурдагдсан хүүхдүүд байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоод байхад цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй, эрэн сурвалжлаагүй, хэрэгт холбогдогчийг авчрах тухай арга хэмжээ аваагүй байгаа. Энэ нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг гэдгийг мэдэгдэж байв. Түүнчлэн хүчирхийллийн хэрэгт холбогдсон 2 этгээдээс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад ямар ч мэдүүлэг аваагүй байна. Холбогдох төрийн байгууллага хилийн хориг тавиагүйгээс гэмт этгээдүүд оргон зайлсан байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл хэргийн мөрдөн байцааах ажиллагаа үргэлжилж байгааг албаны эх сурвалж мэдэгдлээ. Мөн Г.Номуундарь охин өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн байна. Харин хэрэгт холбоотой гэх зарим этгээдүүд өнөөдрийг хүртэл байцаалт өгөөгүй хэвээр байгаа аж. 

Энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байгаа юм. Нэг үгээр Г.Номуундарь охин өсвөр насныхны хар тамхины хэрэглээ, хүчингийн хэргийн талаарх зоригтойгоор олон нийтэд хүргэсэн мэдээллийн мөрөөр хэрэг хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна. 
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-02-07 11:55:16
    iim bayn aawtai baigaadch yahawdeeeee chawaaaas
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • uranhaich 2018-02-06 23:36:44
    hoorhii ohinii hereg shiidegdej ogoosei gej husie minii ohin zowoltgui setgel oodrog bgaarai
    202.9.43.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Арай л фантазия 2018-02-06 20:05:27
    Ний нуугүй хэлэхэд энэ хүүхэд фантазаараа зохиогоод ярьчих шиг болсоон. Сэтгэцийн жаахан халууралд орсон хүүхэд шиг санагдсан шүү.
    83.86.75.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганцэцэг 2018-02-06 05:49:20
    Мөрдөгч, прокурор, шүүгч бүгд мөнгөтэй мафийн атганд орсон тэд их мөнгө хүүлэн авч гэмтэнд үйлчилж хэвшсэн. Шудрага үнэнч хүн дандаа ялагдаад илт гүтгэгдэг юм
    202.9.40.66
    Мэдэгдсэн Хариулах