Сар шинийн баярын өдрүүдэд 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэхээр зохион байгуулж байна.

Тухайлбал, дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болсон байна. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар болжээ. Мөн Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулж байна.

Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд дараах 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.





 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine