Хар тамхи худалдан борлуулдаг бүлгийг баривчиллаа

Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу МӨС-ийг  хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид илрүүлэн, эд мөрийн баримттай дайчлан баривчилжээ.

Илрүүлэх ажиллагаанд ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн албаны нохдыг ашиглалаа. Энэ хэрэгт МУ-ын иргэн, 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарын 2 этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ төрлий гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-06 04:32:45
    хоёрхон хүн ийм их балагтай хэрэг тарьдаг байна шүү
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-06 01:46:21
    шууд цаазал
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-05 12:24:50
    хузуугуй толгой элбэгдоржтой хузуугээр нь холбоод буудчих хар тамхичидтай их нялуурвал монгол суйрэнэ шуу женкогийн хууг шийтгээгуй гэл уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах