Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 404,524 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сонсголон Бармат" (SSG+15.00%) болон "Увс Чацаргана" (CHR+14.84%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган Хийц" (GHC-7.69%) болон "Шивээ Овоо" (SHV-7.61%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 312.0 мянган төгрөгөөр арилжаалагдлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144 ширхэг үнэт цаас 14.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ өдөр "MSE ALL" индекс 1,182.36 нэгж болж 0.2 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 төгрөг боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.