ФОТО: Мөсний загасчлалын улсын аваргууд тодорлоо

Монголын Загасчилах Спортын Холбоодын Нэгдлээс  "Мөсний загасчлалын УАШТ-2018"-ыг зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тус тэмцээн маш өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болсон юм.


 

Тэмцээнд 14 багийн 70 тамирчин таван хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс:

Багийн дүнгээр:
 
  • 1-р байрыг Номадс клуб
  • 2-р байрыг Хүүк клуб
  • 3-р байрыг "Fishing brothers" клубийн Про-40 буюу 40 настнуудын баг хүртлээ.

Хувийн дүнгээр:

  • Тэргүүн байрыг буюу алтан медалыг Хүүк багийн Б.Оюунболд
  • 2-р байр буюу Мөнгөн медалийг "Champions" багийн Д.Галбадрах
  • 3-р байрыг Про-40 багийн Б.Ганбаатар нар тус тус хүртлээ.
     

Тэмцээний зохион байгуулагчдын болон шүүгчдийн бүрэлдэхүүн

Тэмцээний зохион байгуулалт онц сайн байв. Жижиг гэлтгүй зүйлсийг анхаарч бэлтгэсэн байна.
 

Тэмцээний үеэр тамирчид талбайд байгаа нь
 

Тэмцээнд тэргүүлсэн баг хамт олон, тамирчид
 

Багаараа тэргүүн байр эзэлсэн Номадс фишинг клубын хамт олон
 

Багийн дүнгээр 2-р байр эзэлсэн Хүүк клубын хамт олон
 

Багийн дүнгээр 3-р байр эзэлсэн  "Fishing brothers" клубийн Про-40 буюу 40 настнуудын баг
 

Аялал зугаалга, загасчлалын хэрэгцээнд хамгийн тохиромжтой Turbotent брэнд тэмцээний үеэр хамтран ажиллалаа.
 

Тэмцээний үеэр жилийн дөрвөн улиралд тав тухтай аялах боломжийг бүрэн хангасан аяны хэрэгцээт зүйлсүүдийн үзэсгэлэн ч  гарсан байв. .

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-06 09:24:51
    Харин нөгөө барьсан загас нь хаана байнаа. Юун бууз вэ.