Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Эдийн засгийн уналт зогсож, сэргэх шатандаа орсон нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн. ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллах үеэр тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ. 

Тэрээр төсвийн сахилга бат сайжирч, алдагдал бууран орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, гадаад хөрөнгө оруулалт өсч байгааг дурдав. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч эдийн засаг өсч, урууддаг өнөөгийн байдлыг өөрчлөхийн төлөө байгааг Ерөнхий сайд хэллээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц гээд бусад салбараа хөгжүүлж олон тулгуурт эдийн засагтай болохыг зорьж байна гэв. 

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэж байдгаа Жефф Готтлиб хэлэв. Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор улс, байгууллагуудад уламжилна. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ.

Талууд тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлээ харилцан ярилцаж, уян хатан байдлаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-05 15:35:39
    Ардчлалынхан засагт гарснаас хойш ард түмэнд ширхэг зоос ч хялайлгаагүй.Муу хэлүүлдэг ч энэ нам л бидэнд тэтгэвэрт болтугай нэмэр боллоо.Баярлалаа.
    202.9.40.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-05 07:15:51
    Энэ засгийн газар өмнөхүүдээ бодвол хамаагүй дээр ажиллаж байгаа нь харагдаж байна
    49.0.147.60
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-05 07:09:01
    тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд нь баяр хүргье. амжилт АН-н шээсийг гойжтол ажлаарай амжилт
    49.0.147.60
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУБИЛАЙ СЭЦЭН 2018-02-05 07:07:18
    Төсвийн хулгайч луйварчин дэд дарга нараасаа салаач тэд чинь гадны мөнгө гуйхааргүй бүтээх их мөнгийг ууж хулгайлж цусалж үрж тоглож урсгаж хийсгэж ...... байна...
    103.229.120.226
    Мэдэгдсэн Хариулах
  • boldbaatar 2018-02-05 07:05:04
    ene tsuglaan hiij bgaa humuus boloh heregtei shuu . ene zasag sainajilj bhad ter tsulaan ene teriig gadaaduud haraad uls toriin baidal muu bgaa gj hardiin
    49.0.147.60
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2018-02-05 07:03:31
    Odo l zuv hudluh heregtei amjilt
    49.0.147.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Аюуш 2018-02-05 06:39:34
    Байлгахгүйн төлөө манай АН хичээн зүтгэх биз. Энэ хаваржингаа улс төрийн жагсаал, цуглаан зохион байгуулах биз.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах