ЭЕШ-д эссэ бичих даалгаварыг нэмж оруулжээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэлсэн. Цахим бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. 

Энэ жил 12 дугаар ангийг 42 орчим мянган хүүхэд төгсөх юм байна. Үүн дээр өмнөх оны төгсөлтийн 3000-4000 хүүхэд нэмэгдэж, нийтдээ 45 000 хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. 

ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Мөн Монгол хэл, бичгийн шалгалтад бүтээлч, сэтгэх бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаварыг оруулжээ. Түүнчлэн энэ жил монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн байна.
 
Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай аж. 

Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-02-05 10:58:29
    ТОМЧУУД ӨӨРСДӨӨ УЛС ОРНОО УСТГАЖ ДУУСАЖ БАЙЖ ХҮНИЙ ХҮҮХДҮҮДЭЭР ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЦОГ-ЗАЛЬМАА АВГАЙ ЧИНЬ
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Том Андуурч 2018-02-05 08:33:22
    зураг нь шал өөр шалгалтын зураг тууж явна. Монгол Японы төв дээр МТИСШ өгч байгаа хүмүүс харагдана.
    202.55.180.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Равдандорж 2018-02-05 05:48:05
    ЭССЭ-ндээ энэ улс орныг хэрхэн өөд нь татах тухай болон шударгаар хөдөлмөрлөж буй хүмүүст сайхан амьдрах боломжийг хэрхэн бүрдүүлэх тухай бичүүлэх хэрэгтэй.
    103.212.119.147
    Мэдэгдсэн Хариулах