Орон сууцны метр квадратыг 1,2 сая төгрөгт хүргэх шинэ технологи
Нийслэл хотын барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулж байсан "Байшин үйлдвэрлэх комбинат-1" түүхэн үйлдвэр цоо шинэ технологио өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд танилцууллаа.

Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд тус комбинат байгуулагдаж байжээ. Энэхүү комбинатыг 1994 онд “Эрэл” ХХК дуудлага худалдаагаар авч байсан түүхтэй.  “Эрэл” ХХК нь  энэхүү комбинатиа ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор шинэчлэн,  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан байна. Тодруулбал, “Эрэл" компани барилгын салбарт дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж,  байнгын ажлын байртай байх боломжтой бүрдүүлсэн байна.

 
 
Энэхүү комбинат бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жилд 300 мянган м.кв бүхий ашигтай талбайг улирал харгалзахгүй үйлдвэрлэх боломжтой юм. Мөн  орон сууцны метр квадратын үнийг 1,2 сая төгрөгт хүргэх тооцоо гарсан байна. Энэ бол түлхүүр гардуулах нөхцөлтэй үнэ гэдгийг Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат тодотгож байв.






 

Тус комбинатын үйлдвэрлэсэн төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай,  гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана,  тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм. Орчин үеийн шилдэг технологи бүхий эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр биш сараар,  өдрөөр хэмжих боломжтой болж байгаа нь Монголын барилгын салбарт хөгжлийн шинэ үе,  чанарын шинэчлэл хувьслыг авч ирж байна. 

Үйлдвэрийн үйл ажиллагаа болон гэр хорооллыг орон сууцжуулах асуудлаар  “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа. 

-Байшин үйлдвэрлэх комбинат дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн жишгээр барилга барилга барих үйлдвэр болон өргөжсөн байна? 

-Үйлдвэр дотроо таван шугамтай 1-р шугаман дээр дотор хана, баганан хана, шатаа үйлдвэрлэнэ. Хоногтоо 150 ширхэг дотор хана үйлдвэрлэх хүчин чадалтай. 2-р шугаман дээр барилгын бүх хийц, эдлэлийн арматурыг үйлдвэрлэнэ. Зургийг нь автоматаар уншаад, хэвлэдэг. 3, 4-р шугам дээр эрчим хүчний хэмнэлт бүхий дулаалгатай гадна ханаа үйлдвэрлэж байна. Харин 5-р шугаман дээр 120 метрийн урттай хучилтын хавтанг үйлдвэрлээд, хүссэн хэмжээгээрээ хөрөөдөөд явдаг. Бидний бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс. Манай агуулах 160 метрийн урттай, 5 метрийн гүн. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах боломжтой. Үйлдвэрийн техник, технологи нь дэлхийд хамгийн сүүлийн үеийнх. Бүтээгдэхүүн нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн барилга, байгууламжийг барихад маш хурдан болж, бага хугацаа зарцуулна. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой
100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой

Яг одоо манайхтай ижилхан ийм үйлдвэр шинээр барина гэвэл 250-300 сая ам.доллар шаардлагатай. Энэ үйлдвэр маань 140 сая ам.долларын үнэтэй. Яагаад ийм хямд байгаа вэ гэхээр хуучин барилга байшин дэд бүтэц, төмөр зам, цахилгаан, дулаан бүх шугам сүлжээ нь байсан учраас хямд тусаж байгаа юм.

-Таныг Хөгжлийн банкнаас авсан зээл аваад зугтчихлаа гэх яриа өнгөрсөн зун гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ? 
-2013 онд Монгол Улсын Засгийн газар “Чингис” бонд гаргасан. Урт хугацаатай хүү багатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулж олгоно. Танай компани техник технологио шинэчлэн бүтээн байгуулалтад оролц гэж биднийг урьж, санал тавьсан. Ингээд зохих шаардлагыг хангаж, шалгарч “Чингис” бондын мөнгөнөөс 14 сая ам.доллар хуваарилагдсан. Бид үйлдвэрийнхээ 10 хувийн хөрөнгө оруулалтыг л Хөгжлийн банкнаас зээлж авсан. Гэтэл үйлдвэрээ барьж дуусаагүй байхад бондын мөнгийг авч идээд, зугтаачихлаа гээд өнгөрсөн зунжингаа шүүх цагдаагаар явсан. Манай туслахыг хүртэл хорьсон. Одоо ч шалгаж байна. 

-Өвөл зунгүй барилга барилга барих боломжийг танай үйлдвэр нээлээ. Нийслэлд шийдлээ хүлээсэн асуудал бол гэр хорооллыг орон сууцжуулах. Энэ ажил дээр ямар санаачлагатай ажиллах вэ? 

-Үндсэн гурван зүйл байна. Нэгдүгээрт, гэр хорооллоо хамтарч чөлөөлөх, Газар чөлөөлөлт бол хүнд учраас миний зүгээс эхлээд дөрөв,таван га хоосон газар өгөөч гэж хүсэж байгаа юм. Хоосон газар дээрээ 1000 айлын орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засаг захиргааны барилгатай нь цогцоор нь шийдэж барина. Нийтийн том арга хэмжээнд очдоггүй юм бол тэндээсээ гараад байх шаардлагагүй байхаар шийдэж өгнө.  Тэнд нь 16-18 хувь нь барилгажна. 80 гаруй хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөж байна. Ингээд гэр хорооллын 1000 айлыг энэ хороллоо санал болгоё. Орохгүй гэх хүн гарахгүй. Тэгээд тэдгээр иргэдийн чөлөөлсөн газар дээр дахин хороолол барих гэх мэтээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Бодитой ажлыг бол хүмүүс дэмжээд ирнэ. Үгүй бол бид 2020 гэхэд өнөөдөр шиг асуудлаа эргэж тойрон ярьсаар л сууна. 

Хоёрдугаарт, Ипотекийн зээлийн эх үүсвэрийг найдвартай, хүртээмжтэй болгох хэрэгтэй. БНСУ-ын 500 сая ам.долларын зээлийг ипотекийн эх үүсвэр болгох хэрэгтэй. 

Гуравдугаарт, Бидний зүгээс орон сууцны хороолол барилаа гэхэд хуулиараа дэд бүтцийг улс хариуцах ёстой. Цахилгаан, дулаан, цэвэр, бохирын шугамыг нь улс хариуцаад явбал хамгийн орчин үеийн чанартай хороолол барих боломжтой. Засгийн газар намайг дуудаад үүрэг өг л дөө. Хэрэв тэр үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй бол би хариуцлагаа хүлээе. 
Хэрэв дээр хэлсэн гурван зүйлийг төр хариуцах юм бол би энэ жилийн аравдугаар сар гэхэд 1000 айлын орон сууцны хорооллыг иж бүрнээр барина. 

















П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zov 2018-02-05 09:27:02
    oo goyo
    103.26.193.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2018-02-05 08:01:23
    Дээрх байр1 м2=1,2 сая төг юм байна. Бүр түлхүүр өгөх үнэ үү. Эсвэл энэ үнэ дээр дотоод засал мөн сантехник цахилгаан гм нэмэгдэх юм уу
    66.181.164.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-02-05 07:58:05
    saikhan hiij bna shde de . shine tehnologi
    202.9.41.0
    Мэдэгдсэн Хариулах
  • za 2018-02-05 05:03:41
    1.200.000 chin uetei bnaa. ugaasaa barilgiin une 1.200.000 hurehgui shdee 900.000-1.000.000 gevel oir sonsogdoj bna
    103.229.123.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Чингүнжав 2018-02-05 04:35:26
    Хотын гадна талд засмал зам дагуулаад Угсраа хаусуудыг барих хэрэгтэй,хаусныхаа ард талд багахан хэмжээний ногооны талбайтай, жимсний модтой зоорьтой байлгая.
    103.212.119.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Санаа 2018-02-05 03:13:15
    Орон сууцны үнийг нэг сая байхад болно шүү дээ
    66.181.189.226
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-02-05 04:10:48
      тийм, үнэн
      203.91.119.102
      Мэдэгдсэн Хариулах