Г.Өсөхбаяр нарын таван уулчин Өмнөд Америкийн ноён оргилд гарлаа
Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуагийн оргилд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй таван уулчин гарчээ. Тэд далайн түвшнээс 6962 метр өндөрт орших эл оргилд энэ сарын 01-ний өдөр мөрөө гаргасан байна.

Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаярын хувьд Аконкагуа оргилд жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм.

Энэ удаагийн авиралт нь өнгөрсөн жилийн адил К2 ууланд /8611 метр/ авирах бэлтгэл юм хэмээн гавьяат тамирчин онцолж байна.

Тэрбээр өнгөрсөн зун “Алуурчин уул” гэгддэг К2-т авирахаар явсан ч цаг агаарын болон хөтөчийн асуудлаас болж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа зогсоож байсан билээ.
Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баяр 2018-02-05 06:43:31
    үлийгээ хийж энд тэндхийн осолтой оргилуудад авирч байдгийн. Хувь хүний л хобби шүү дээ. . Цасан нурангинд дарууллаа авраач гээд л . Саяхан өчнөөн хүн үхлээ