ФОТО: “Улаанбаатарын өвлийн наадам 2018”
"Улаанбаатар өвлийн наадам 2018" нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон нийслэлийн иргэд, жуулчид хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагайн харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулахаар иржээ. Мөн энэ жилийн хувьд хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирсэн байна.


Өвлийн наадмыг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үг хэлсэн юм. Тэрээр зорин ирсэн зочид, гэр бүл, хүүхэд залууст талархал илэрхийлж, өвлийн наадамдаа амжилттай оролцохыг хүсээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их хотоо “Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв” болгох том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд жилийн дөрвөн улиралтай, онцлог цаг агаартай Улаанбаатар хотдоо “Өвлийн аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхийг бид чармайн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн өдийд энэ наадмыг бид амжилттай зохион байгуулж, аялал жуулчлалынхаа салбарт нэг шат ахисан гэдгийг онцолмоор байна. Дэлхийд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэргүүлж байгаа олон хот, улс орон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр үндэсний онцлогоо харуулсан, жуулчдыг өөрийн оронд татах цас, мөсний төрөл бүрийн баяр, цэнгүүнийг зохион байгуулж алдаршсан байдгийг бид бүгдээр мэднэ. “Улаанбаатар өвлийн наадам” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас мөсний наадгай, тоглоомоор бүх нийтээрээ тоглож нааддаг болох, гадаадын иргэд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон улсын нэр хүндтэй өвлийн улирлын наадам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хмммм 2018-02-03 15:48:05
    Зохимжгүй харагдаж байна, зун өвлөө ялгадаг баймаар байна
  •  2018-02-03 14:24:30
    үнэхээр ДУФФ гэхгүй юм өөр юуг ДУФФ гэх юм бэ.
  • Erka 2018-02-03 11:40:20
    нийслэлийг зайдалж идсэн Пиздакуудаа та нар ингэж мөнгө үрж жаргаж байхад жирийн иргэд идэх хоолгүй, түлэх түлээгүй хэцүү байгаа шүү.