Манай есөн бөх дэлхийн чансаанд багтжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны олгох тэмцээний тоонд багтсан Иван Ярыгиний дурсгалд зориулсан “Алтан Гранпри”-гийн дараа эрэгтэйчүүдийн чансааг гаргасан байна. Красноярскын тэмцээнд медалийн төлөө барилдсан монголын есөн бөх долоон жинд дэлхийн чансаанд багтжээ.

Тодруулбал, 57 кг-д Ц.Цогбадрах 14, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Б.Батмагнай, Д.Цогтбаатар тус бүр 12, 74 кг-д Г.Мандахнаран 10, 92 кг-д Л.Төртогтох 11, 97 кг-д Ө.Батзул 11, 125 кг-д Н.Золбоо 14, М.Лхагвагэрэл 12 оноотой тус бүр жиндээ гурваас тавдугаар байрт бичигдэв.

Иван Ярыгиний тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон юм. Иван Ярыгинд аваргалсан ОХУ-ын найм, АНУ-ын хоёр бөх одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.