Тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.

Уг шийдвэрийн дагуу өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор  төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу ням гарагт сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ ТООГООР /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ ТООГООР /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оги 2018-02-03 07:55:01
    Сонголтоороо эм 55тай гарвал нөгөө тэтгэвэрт гарсны тэтгэмж олдохгүй биз тэрийгээ авахын тулд дахиад сунаж ажиллахаас өөр сонголтгүй
    202.21.106.116
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-03 07:12:46
    Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал шүү дээ.
    122.201.22.106
    Мэдэгдсэн Хариулах