Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам барих төслийг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хамтарсан “УБТЗ” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн шинэчлэл, үүнд шаардагдах санхүүжилт, бусад асуудлаар  санал солилцов.

“УБТЗ”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед эцэслэн боловсруулж батлах, шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах саналтай байна гэв.

Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ хурдацтай өсч байгаатай холбогдуулан “УБТЗ” нийгэмлэгт техникийн шинэчлэл хийхэд анхаарах, мөн Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам шинээр барьж, шинэ гарц нээх төслийг хамтран хэрэгжүүлэх, “УБТЗ”-ын гол шугам нь хойд, урд талдаа тус бүр хоёр хилийн гарцтай байх нь тохиромжтой гэж үздэгээ илэрхийлэв. ОХУ-ын Москва хотноо энэ оны дөрөвдүгээр сард болох “Транс Россия” ачаа тээвэр, логистикийн олон улсын 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр “Транзит Монгол-2018” арга хэмжээг зохион байгуулах санал дэвшүүлэв.

Энэ онд “УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэнийг “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэмдэглэлээ. “УБТЗ” нийгэмлэг өнгөрсөн жил 23 сая тонн ачаа тээвэрлэсэн.  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөнийг дурдав. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч нэмэгдсэн гэлээ.

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийн, хүчин чадлыг нь сайжруулснаар нэвтрүүлэх чадвар эрс дээшилж,  ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-04 08:45:12
    Зөвөө зөв. Дандаа хятадууд болчихоод бна.
    202.126.89.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Пссс..юмдаа 2018-02-03 07:51:38
    Монгол улсад амин хэрэгтэй Гашуун сухайтын 280км төмөр зам ингээд амь тавилаа!!Бузар Женко урвагч Хүүк 2 Оросуудад амин хэрэгтэй төмөр замыг амилууллаа!!!
    37.120.51.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-03 07:20:21
    Дахиж баттулгад хулхидуулчихгүй монголоо боддог сэтгэлтэй компани замаа бариасай. Ядаж ийм компани олдох болтугай
    172.56.12.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zev 2018-02-03 04:33:26
    Mongold buteen baiguulalt hiij baival sain. Oyu tolgoi shig heden sendvic uhsan nuhtei uldeeh yum hereggui.
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-02 11:29:55
    Зүгээр л Таван толгойн төмөр замаа тавьчихаач. Женкод атгуулчихаад хаа хамаагүй чиглэл ярьж зувчуулаад. Нефтийн үйлдвэр, өөр төмөр зам гээд хэрэггүй төсөлд үрэх...
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах