Жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдөөс гуч Д.Сүхжаргалмаа, З.Хайдар, Д.Сүх-Эрдэнэ, С.Уянга, О.Намуундаваа, О.Баяр, С.Нямдолгор Ц.Хүрэлсүх болон бусад хүмүүс байлцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Д.Сүхбаатар жанжны түүх, Монгол Улсын түүх юм. Идэр залуу насандаа нөхөдтөйгөө эр зориг гарган тусгаар тогтнолоо авч үлдэх их үйлийг бүтээж байж. Тэдний энэ баатарлаг үйлсийн тухай “Долоон бурхан харвадаггүй” гэдэг уран сайхны түүхэн кино ч бүтээгдсэн байна. Хувьсгал хийж, тусгаар улсаа зарлан тунхагласан тэдний тухай бид түүхийн хуудас, ном зохиолоос  мэдэж ирсэн билээ.

 Өнөөдөр бидний энэ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа өргөж, нэртэй, төртөй, хилтэй, хуультай улс орон бий болгож өгсөн өвөг эцэгт тань талархаж байна.  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдийн гэр бүл үр хүүхдүүдэд  тань аз, жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе гэв.

Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь биднийг хүлээж авч уулзаж байгаа нь Монголчуудын өв соёлын илэрхийлэл, Төрөө дээдлэх том хүмүүжил юм. Ерөнхий сайд та Засгийн газрын тэргүүний хувьд, МАН-ын даргын хувьд Тусгаар тогтносон улсаа нэр хүндтэй авч явах их үүрэг хүлээж байна. Харин иргэд бидний хувьд иргэн бүр иргэнийхээ үүргийг дор бүрнээ иргэн шиг биелүүлж чадвал том гавъяа юм. Миний өвөг эцгийн алтан амиа өргөж хамгаалсан энэ улсыг Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар авч явах үүргээ нэр төртөй биелүүлж чадна гэдэгт тань эргэлзэхгүй байна гэсэн юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-03 12:27:46
    bid nar ene hvneer veiin ved baharhaj yavah oystoi
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-03 03:07:14
    Бид энэ хүнд хэдэн үеэрээ л талархаж явах ёстой юм аа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-02 14:32:05
    buriad bauna uu ? obormongol bauna ? padgyi bid nart onoodor ingeed suux ger ornyg muny buten buleen avchirch ogson xun
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • хм 2018-02-02 13:52:48
    Монголчууд сүхбаатарын хөшөөг хог дээр хаясан байсаныг мартах учиргүй шүү. Энэ хүмүүс үүх түүхээ бүгдийг нь устгахыг хүсэж үгүйсгэдэг донтой болжээ.
    139.5.217.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-02-02 07:12:02
    Sukhjargalmaa mundag saihan heljee. Nuguuduh n yaj huleej avsan bol. Yag l tsergiin hun shig medlee, guicetgeye gee bailgyi dee
    174.52.131.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Baraa 2018-02-02 06:46:57
    Sykhbaatar chini Orosiin Buriad bsan gsn yy? Zokhiomol yum bish yy?
    59.153.113.81
    Мэдэгдсэн Хариулах
    • ? 2018-02-02 10:22:51
      Цагаан дээлт Дамдин (аав нь) Өвөрлөгч хошуунаас цагаачлан орж ирсэн үзэмжин хүн байсан юм билээ. Гэхдээ ялгаагүй монгол хүн юм чинь!
      103.229.123.223
      Мэдэгдсэн Хариулах