Р.Эмүжин: Тэр муу гутлыг огцруулъя...

Жагсаал цуглаан зохион байгуулж дундаас нь мөнгө цохихгүй л бол амьдрал нь нурж уначих гээд байдаг хүмүүс бий. Тэднийг жагсаалын наймаачин гэж тодорхойлдог. Энхбаярын бөөрөнд наалдаж, Элбэгээгийн гар хөл болж, Баттулгын баруун талд далдаганаж яваа, энэ чиглэлийн наймаагаар дагнасан хувь хүн, гэр бүл ч нэг бус. Тэдэнд шалтгаан мундахгүй. Жагсаалаа л зарж, цуглаанаа л борлуулж байвал хэний хүүхэд хохирч, хэний аав даарч бээрэх нь ерөөс хамаагүй. Хэрэв сайн анзаарвал эрхэлдэг бизнес, хийдэг ажил, цалинжуулдаг ажилтан, нийгмийн даатгалыг нь төлдөг ажилчингүй хэрнээ хауст амьдраад, хачин тансаг машин хөлөглөөд давхиад байдаг хэсэг нөхөд бий дээ, үйлдвэрлэгч биш байтлаа үйлдвэрлэгчээс жавхаатай амьдардаг, орлого нь тодорхойгүй, зарлага нь захиргаагүй нөхдүүд голдуу жагсаалын наймаачид.

Сүүлийн үед жагсаалын наймаачид моод хөөж, загвар тодорхойлох болсон. Нүцгэн, хэвтээ гээд хэв маягаа өөрчилж, бараагаа сайжруулж, багагүй мөнгө халааслаж байгаа. Хамгийн гол нь жагслаа гээд жаргалаа юу, цуглалаа гээд цугаар Монголын бүх асуудал шийдэгдлээ юү. Цуваа явж өнгөрөнгүүт утаа сарниад л, нүдээ ирмээд өндийх зуур нүүдэлчин Монгол диваажин болон хувираад л...ёстой үлгэр гэдэг л тэр байх. Ядарсан ард түмнээ золиосолж, чадарсан хэсэг хүмүүс мөнгө саадаг ийм нэгэн бизнес цэцэглэх болоод удлаа. Жагсаалын наймаачин эзнээсээ 30-80 саяыг авна.


-Чи хэдэн хүн цуглуулж чадах вэ?
-10 мянга, за 20 мянга
-Нэг хүнийг хэдээр бодох уу?
-20 мянга л даа. Хүйтний нэмэгдэлтэйгээ 30 мянга. Бас барих лоозон, балиашиглах хүмүүс, микрофон, чанга яригчийн түрээс, бодлогоо сурталчлах зардал...нийлээд 50 сая...
-Хүндрүүлэх үү, яах уу? Мод чулуу нүүлгээд, ганц хоёр цонх хагалаад, болохгүй бол нэг шатахуун түгээх станц дэлбэлж сүрдүүлсэн яадгийн...муусайн юмнуудыг айлгах хэрэгтэй. Гэхдээ тэгвэл, та мэдэж байгаа шдээ, бүр их зардал гарна. Портероор чулуугаа зөөнө гээд л.
-За энэ удаадаа харзная...


Иймэрхүү яриа өрнөнө. Нөгөө Ардчилсан хувьсгалын аргагүй сэтгэл, итгэлээрээ жагсдаг үе эдүгээ үлгэр болж, хэн нэгний эрх ашигийг хөндөн, хэн нэгний эрх ашигт үйлчлэх энэ мэтийн бизнес эрчтэй хөгжиж байна. Жагсаалын наймаачин цавчаа хийж тал мөнгөө халааслаад, үлдсэнийг нь хамтрагчиддаа өгнө. Өнөө хэд нь бас цавчаад, шавхрууг нь тав, арван цаасны хэрэглээ тулсан жинхэнэ золиосны нөхдүүдэд хагас хугас түгээсэн болно...за энэ дүйвээнд үнэхээр төр улсынхаа төлөө түмэнтээ сэтгэлээ чилээж явдаг эгэл иргэн, энгийн залуус сэтгэлийн хөөрлөөр сэвээд орчихно доо. Сүүлийн үед хүүхдээр нүүр хийж, хүний балчир үрсээр бизнесээ өргөжүүлдэг моод дэлгэрч байх шиг. Жагсаал дууслаа, жаргасан нь жагсаалын наймаачин, хожсон нь хор хутгагч...Сүрт жагсаалд урьд байгаагүй олон хүн оролцлоо, талбай дээр 100 мянган хүн цуглалаа, эрх баригчдыг чичрүүлж чадлаа гэх маягийн реклам дараа нь энд тэнд үзэгдээд нэг удаагийн бизнесийн ажиллагаа өндөрлөнө...за тэгээд жагсах уу, яах уу? Тэтгэврийн нас 50-65 руу шилжин, хэвийн байдалдаа орсон. Татварууд хуучин байрандаа эрэмбэлэгдсэн. Нямка ах Ерөнхий сайдад хүүхэд шиг л зэмлүүлээд, машинаа зарж төсөвт мөнгийг нь нэмэрлэх болсон. Аа тийм, Нямка ах ширээн дээр гутлаа тавьж үдсэн хэрэг байгаа. Хохирсон ширээний төлөө, эсвэл ширээн дээр заларсан тэр муу гутлыг огцруулахаар жагсдаг ч юм уу? Гэхдээ зүгээр жагсахгүй шүү, цавчаанаас үлдсэн мөнгөнөөс нэг хүнд оногдох 20 мянгаа авч байж талбай явна аа, яадгийн...ханш өсөөд 30 мянга болсон гэсэн, тэгж ч хямдрахгүй шүү!

Дашрамд, 2008 оны 7 сарын 1-ний өдөр галын шугаманд ажиллаж, урд өдөр нь зөөж авчирсан хэдэн портер чулуу хэрхэн хүн гэмтээхийг харж, толгойноос нь цус садарсан фото зурагчнаа зөөж явсан сэтгүүлч бивээр үүнийг тэрлэв.


Р.Эмүжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-04 14:55:55
    an uy hiij giigvvlsen bolood ingej soliorood amitan hvnii ajil hiilgedeggvi uym bol medehgvi uym shig
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-03 08:55:42
    гэхдээ ард түмний байдал нэг л бишээ. Тэдний боловсрол энэ хэдэн олгархиудыг ёстой нэ
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Zev 2018-02-03 04:43:55
    Ene humuusiin bicsenees harahad nileen Canga garaa uguileed bainaa da. Yumarc ulsad yamar neg diktatur baidiim.
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-02 14:46:30
    Эмүжин бидний өмнөөс яг голыг нь олоод бичжээ. нээрээ л ийм байдал харагдаад байна, миний танил жагсаалчин хэдэн галүуу авгай нар бий кккккк
    202.179.26.22
    Мэдэгдсэн Хариулах
    • Тэнэг 2018-02-03 01:57:16
      ЭМҮҮЖИН өөрт нь л юм оногдоогүй бол ийм маягаар ХОР ХУТГАЖ, ХОР ЦАЦАЖ" явдаг авгай. Эчихээ бүр больсон. Хэнтэй яаж шалиглаж яваад, Хэнийг цааш харуулсан билээ....
      122.201.22.133
      Мэдэгдсэн Хариулах
  • Банданов 2018-02-02 12:01:39
    Энэ хүн харин голыг нь олоод бичжээ. Сайд байхдаа нас барьсан хүний нэр дээр мөнгө зохидог Эрдэнэ, 7.1-нийг з.б-ж нэг худагт суугаад өмдөндөө шээж, уйлж Магнай...
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2018-02-02 10:53:04
    Үнэнд илүү ойр юм аа, хоосон улс төр биш, үймүүлэх биш, чамбай хүн урамтай шүү
    49.0.212.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Арай дэгсдүүлж дээ 2018-02-02 10:51:46
    Арай дэгсдүүлээд байгаа юм бишүү. Өөрсдийн сонирхлоор очсон хүмүүс зөндөө л байгаа.Миний ойрын хүн ч очсон.Ямар ч мөнгөний асуудал яригдаагүй.
    103.212.116.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Жагсаалын бизнесменүүдийг шалгаад зарла. 2018-02-02 09:20:27
    Уг нь очимоор л байсан АН-зохион байгуулж байгаа гэхээр нь больчихсон юм,Очоогүй нь онож дээ,Бас ийм бизнесээр тансаг амьдрагчид олон гэхээр л Монгол биш л болж...
    182.160.36.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Дондог 2018-02-02 06:29:49
    Энэ ЭМҮЖИН харин голыг олоод зоригтой хэлэх юм. Бидний дотор нэг ч гэсэн үнэнийг хэлчих сэтгүүлч байгаад бахархаж байна . Амжилт хүсье .
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-02-02 05:05:31
    бодит үнэнийг бичсэн Эмүүжинд баярлалаа. Монгол орны, манай намуудын нүүр царай будаг шунхгүйгээр харагдаж байна. Амжилт хүсье.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-02-03 01:59:02
      МАН-ын нууц амраг
      122.201.22.133
      Мэдэгдсэн Хариулах
      • Иргэн 2018-02-03 02:00:21
        Эмүжин бол МАН-ын даалгавараар хордуулагч
        122.201.22.133
        Мэдэгдсэн Хариулах
  • Галт 2018-02-02 05:01:15
    Жагсаалаар хөлжсөн, төрийн одон медал энгэртээ гялалзуулсан их зан суусан хүмүүс манай хамаатан садан доторч бий.
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах
    • Цогт 2018-02-02 05:03:56
      Нэг ньч гэсэн гэдэс цатгалан явбал овоош дээ гэж бодож явсан юмсан. Одоо бүр даврах шинжтэй болчтхлоо
      202.21.106.169
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-02 04:27:13
    Erdene Batuul naryn obgochuud odoo estoi bolioroi ta naryg odoo x3n ch sonsoxgyi bi xaraxyg xusexgyi
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2018-02-02 03:35:26
    Улс төрийн нам жагсаалд оролцвол энэ ерөөсөө биш. Ард түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдэж жагсаж цуглах бол өөр хэрэг.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-02 03:26:28
    Ха ха ха,, яг үнэн байдлыг бичжээ, Өчигдөрийн 1-ний жагсаал бүгд л мөнгөний хэдэн авгайчууд, архичид гээд л ажилгүй баахан гарууд байна лээ дээ, чааваас,, АН
    203.91.116.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-02 02:56:43
    бодит байдлыг бичжээ.
    182.160.5.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-02-02 02:33:01
    АН-ын тэнэг гарууд боль доо.Төр засаг бариулаагүй биш 2 удаа олонх болж үзсэн.Хогийн тамтуу шиг л юм болгосон.Эх орноо биш их хөөргүү хүмүсийг өөд нь татдаг нам...
    103.242.47.74
    Мэдэгдсэн Хариулах
  • tulgaa 2018-02-02 02:16:16
    yag uneniig bichjee. iim mechanosm bgaag humuust engiineer sain oilguulah heregtey.
    122.201.31.85
    Мэдэгдсэн Хариулах