Л.Баярсайхан: Хорт хавдрыг эрт илрүүлдэг, оношилдог тогтолцоог нь бий болгох ёстой
Жилийн бүрийн хоёрдугаар сарын 4-нийг  "Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. Өнөө жилийн энэ өдрийг “Бид чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Энэ хүрээд ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа

 
- Манай улсад 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 хүн баржээ. Хорт хавдрын нас баралт ийн өндөр байгаа талаар дүгнэвэл?
 
 -1997 онд Монгол Улс анх удаа хорт хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 80 дугаар тогтоолоор батлуулж байсан. Тухайн үед бүх хавдрын 80 орчим хувь нь хожуу оношлогдож байна. Оношлогдсон хүмүүсийн  70-80 хувь нь амь насаа алдаж байсан тоо баримт бий. Гэтэл байдал өнөөдөр ч яг хэвэндээ байна. Эндээс авч болох сургамж бол бид эрт илрүүлэлтэд онцгой анхаарах ёстойг харуулж байгаа юм. 20 жилийн дараа ч хавдар хожуу оношлогдож байгаа тухай ярьж байна.

 -Хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоонд хүн бүрийг хамруулах ажлыг хэрхэн хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
 
-Эрт илрүүлэхэд анхаарах, хүмүүсийг уриалах бол нэг ажил. Хамгийн чухал нь эрт илрүүлэлтийн тогтолцоо байх ёстой. Энэ манай улсад алга байна. Дурын нэг иргэн хандахад чанарын баталгаатай үздэг,  хариуг цагт нь өгдөг, шаардлагатай бол дуудаж эмчилгээг нь хийдэг энэ тогтолцоо манай улсад зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр онцгой анхаарч, бий болгохын тулд УИХ-ын гишүүдээс эхлээд хууль боловсруулагчидтай хамтран ажиллах ёстой. Шаардлагатай бол Эрүүл мэндийн хуулинд энэ тухай оруулж өгөх хэрэгтэй. Сум дүүрэг аймгийн хэмжээнд хариуцлага хүлээдэг тогтолцоог нь бий болгосны цаг ахиц гарна гэж үзэж байгаа. ХСҮТ-ийн эмчилгээ үйлчилгээ тодорхой түвшинд явж байгаа. Манай эмч нар олон улсад үнэлэгдэж байгаа ч эрт илрүүлэлтийн тогтолцоог бий болгохгүй бол дахиад 20 жилийн дараа 80 хувь гэсэн тоог эмгэнэлтэйгээр ярьж байна. Тиймээс эрт илрүүлдэг, оношилдог тогтолцоог нь бий болгох ёстой.

- 2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг авч эхэлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй байгаа вэ?  
 
- Эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг авч байгаа. Гэвч 2015 онд 16 мянга, 2016 онд 14 мянган шинжилгээний хариу гараагүй. Энэ нь нөгөө л тогтолцоо тааруу байгаагаас үүдэлтэй асуудал шүү дээ. 2012 онд Мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр аймаг бүр лобартори, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж өгсөн Гэхдээ зөвхөн эрт илрүүлэгт зориулсан төсөв гэж байдаггүй. Дахин хэлэхэд хуульчилж, өгөөд тогтолцоог нь л бүрдүүлэх ёстой байна.
 
-Саяхан элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалтыг тусгасан хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Зарим гишүүдийн зүгээс дэмжлэг хүлээхгүй байх шиг харагдсан?
 
- Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эхний байдлаар байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй. Харин чуулганаар гишүүдийн 70 хувийн саналаар энэ хуулийг төслийг хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн байгаа. Хуулийн төсөл үргэлжлэн яригдах байх.
П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-02-02 10:01:51
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-02 03:11:26
    худлаа л өдөр тэмдэглэж өнгөрөөсөн нэртэй: өдөр бүр хичээн ажилла.
    150.129.140.125
    Мэдэгдсэн Хариулах
    • Enhee 2018-02-02 04:21:45
      Yag unen saihan hellee
      66.181.185.224
      Мэдэгдсэн Хариулах