Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн захирамжийн дагуу  энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор болсон.

Өөрөөр хэлбэл, таны автомашин улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол бямба гарагт, сондгойгоор төгссөн/1, 3, 5, 7, 9/ бол ням гарагт хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Мөн дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм байна.

Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгоно.

Г.Зул



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яг худал хэлж байна гэнэ дээ 2018-02-03 08:38:02
    хэтэрчихсэн ялгаварлан гадуурхалт биш үү: ҮХЦ-н баябадоржийн сүүлд яриад байгаа нэг л биш ээ. худал яригчдыг ангуучилдаг хүмүүс бичлэгийг нь үзвэл яг худал хэлж...
    122.201.22.106
    Мэдэгдсэн Хариулах
  • jb 2018-02-02 05:41:26
    hvnii erh ni haachaa beee hvnii erhiin komiss ni yu hiigeed bnaa
    66.181.170.231
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-02 03:08:31
    0 бол тэгш ч биш сондгой ч биш. 0 төгссөн бол хагас бүтэн сайнд 2 өдөрт хөдөлгөөнд оролцоно.
    150.129.140.125
    Мэдэгдсэн Хариулах