Монгол Улс Азийн санхүүгийн салбарын гурван шагналыг хүртлээ
Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол ХонгКонг-д зохион байгуулагдлаа. Үүнд Монгол Улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны гуравдугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол Улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг хүртлээ.

Монгол Улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйг олон улс, хөрөнгө оруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Монгол улсын засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл бүрдэж байна.


 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ: “Монголын эдийн засаг дэлхийн эдийн засагтай улам бүр интеграцилагдаж байна. Алдаа оноотой ч бид урагшилсаар байна. Өнгөрсөн 2017 он бол Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хувьд хүндхэн сорилтой нүүр тулсан жил байлаа. Бид хүндрэлийг хамтдаа амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтийг сэргээж, санхүүжилтийн өртгийг тал хувиар бууруулж, хөрөнгө оруулалтын бааз суурийг бэхжүүлж чадлаа” хэмээн онцолсон юм.

“Finance Asia” сэтгүүлийн шагнал нь хөрөнгө оруулагчдын хувьд дараачийн бизнесийн хамтын ажиллагааг нь чиглүүлэгч луужин болдог учраас тус шагналын эздийг тодруулах ёслол ихээхэн хүлээлт өндөртэй байдаг. Гадаад зах зээлээс босгосон бондынхоо чансаагаар БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсуудтай зэрэгцэн Монгол улсын Хуралдай бонд “Шилдэг хэлцэл”-ээр тодорлоо. 2017 оны хавар гаргасан Хуралдай бонд нь Монголын эдийн засаг хамгийн хүнд нөхцөлтэй, олон улсад рейтинг нь унасан, өрийн дарамттай, хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн доогуур байх үед амжилттай босгогдсон бонд гэдгээрээ ийнхүү олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн тэргүүлэгч 19 улсын гишүүнчлэл бүхий Парисын клубын шинжээчдийн дүгнэлтээр дампуурал зарлахын ирмэг дэхь Монгол улс олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжгүй гэж үзэж байсан тэр эгзэгтэй цаг үед Хуралдай бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж гарч чадсан нь ийнхүү олон улсын санхүүгийн зах зээлд бүтэн жилийн турш ам дамжин яригдсан сэдэв болж байгаа юм.

 “Finance Asia”  сэтгүүлээс Монгол Улсын Засгийн газрыг “Азийн шилдэг хөрөнгө татагч” –аар тодруулсан нь гадаад зах зээлд манай Засгийн газрын рейтинг өсч, эдийн засаг сайжирч байгааг олон улсад албан ёсоор зарлаж байгаагийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлж байна. 2016 оны гуравдугаар сард гаргаж байсан Мазаалай бондтой харьцуулахад бондын хүү 2 дахин буурсан бол харин хөрөнгө оруулагчдын Монголын бондыг худалдан авах эрэлт хүсэлт бараг 8 дахин нэмэгдсэн байгаа нь Монгол улсын эдийн засаг богино хугацаанд сэргэснийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал Мазаалай бонд 10,875 хувийн хүүтэй, Хуралдай бонд 8,75 хувийн хүүтэй гарч байсан бол хамгийн сүүлд өнгөрсөн 10 дугаар сард гаргасан Гэрэгэ бонд 5,625 хувийн хүүтэй гарсан. Хүү буурахын хэрээр хөрөнгө оруулагчдын худалдан авах эрэлт ихэсч, Гэрэгэ бондыг гаргах үед Мазаалай бондыг худалдан авах захиалгаас 7,3 дахин их саналыг хөрөнгө оруулагчид гаргасан байна.

Ийнхүү Монгол Улс “Finance Asia” сэтгүүлийн нэр хүндтэй хоёр шагнал, Asset сэтгүүлийн “Засгийн газрын шилдэг хэлцэл” шагналуудыг анх удаа нэгэн зэрэг гардан авлаа. Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, эдийн засгаа сэргээх бодлогын шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Чойжилсүрэн шагнал гардан авсныхаа дараагаар “Finance Asia”сэтгүүлд ярилцлага өглөө. Монгол улсын эдийн засгийн онцлог, хямралыг сөрөх бодлого, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн сайжирч байгааг ярилцлагад түлхүү онцоллоо. “Finance Asia”, “The Asset” сэтгүүлүүд нь Англи, Хятад хэл дээр хэвлэгддэг, Европ, Америк тивд ч олон сая уншигчтай, Азийн санхүү эдийн засгийн мэдээллийн хамгийн хүчирхэг сувгууд юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Cbay 2018-02-03 16:51:12
    Ulsiinhaa esreg ajillasan ta nart talarhaj ene shagaliig ugchiinuu. Buu bayas. Ard tumen chini ulsgulun bn.
    172.56.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • monhoo 2018-02-03 13:02:25
    Малнуудыг баталгаажуулж доромжилж шагнаж байгаа юмаа
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Арай ч дээ хөл толгой хоёрооч ялгах хүн 2018-02-02 09:06:11
    Шилдэг өртөн гэдэг шагнал авчихаад шилдэг шагнал авлаа гээд л бичих юм даа,Яана даа,
    182.160.36.153
    Мэдэгдсэн Хариулах
  • од 2018-02-02 03:06:31
    шилдэг бонд чинь шинэ өр шүү дээ гадны луйварчидад мадлуулаад л байх
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-02 02:40:19
    Шинэ жилээр манайд ТББ-ууд мөнгөөр өргөмжлөл зардагтай л адилхан мөнгөний шагнал. Монголын тэргүүний ч гэх шиг
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-02 02:10:35
    ямар болохоор хар жагсаалтад оруулдаг ямар болохоороо шагнадаг юм естой яршиг л бна ганц манай удирдагчид ч биш дэлхий нийтээрээ толгой нь хамуурсан юм бна доо
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-02-02 03:50:13
      Чойжилсүрэн нь дампуурлаас аварч Хүрэлбаатар ажлаа авангуутаа ЕХд томорсон захидал бичиж байж хар жагсаалтанд оруулсан.
      66.181.161.121
      Мэдэгдсэн Хариулах
      • Zochin 2018-02-05 03:34:31
        Yag unen ene choijilsuren arai gaigui shuu
        112.72.11.124
        Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2018-02-02 02:09:51
    Эрдэнэбатын ЗГ, Сангийн яамны хуучин баг хамт олны гавъяа, Хүрэлбаатар энэ мэргэжилийн хүмүүсийн олонхийг халсан, махан толгой.
    66.181.180.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-02 01:49:48
    Гадаадын хөр. оруулагч нарт илүү ашигтай гэрээ хийж,улсаа өрөнд баригдуулж,иргэдээ ядууруулж байгааг гадаадынхан үнэлсэн гэж ойлголоо.Амьдрал сайн бол яая гэхэв...
    150.129.140.248
    Мэдэгдсэн Хариулах
  • zocsin 2018-02-02 01:32:06
    MAN-iin zasgiin gazart bayr hurgye. Mongolcsuud bid zeb songolt hiijee. Uneheer omogshij bna. Bayrllaa.
    150.129.143.183
    Мэдэгдсэн Хариулах
  • zocsin 2018-02-02 01:29:05
    Ystoi saihan medee , ajliin amjilt. hurai hurai hurai.
    150.129.143.183
    Мэдэгдсэн Хариулах