Хорт хавдрын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байна
"Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр тэмдэглэдэг. Жил бүрийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх хүрээнд ХСҮТ-ийнхөн "Хавдрын эсрэг үндэсний аяны " үр дүнгээ хэлэлцэж, дараагийн жилдээ хийх ажлаа төлөвлөж, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай мэдээлэл солилцдог билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 

Энэ жил "Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг "Би чадна, бид чадна, та ч бас чадна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Монгол улсад 2016 онд 5,991 хүн хорт хавдраар өвчилж, 4,112 хүн нас барсан бөгөөд 15,000 гаруй хорт хавдартай хүн амьдарч байна. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь нийт хорт хавдрын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой. Манай оронд бүртгэгдэж буй нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.



Үйл ажиллагаатай холбогдуулан ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “2011 онд манай төвөөс санаачлан МҮОНРТ, “Хаан банк” сантай хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд орон нутагт нийт 92 удаа очиж, үзлэг шинжилгээ хийсэн.

Эрсдэлт бүлгийн 115 мянган хүнд үзлэг хийснээс 550 хорт хавдрыг илрүүлж, 477 мэс засал хийсэн. Аянаар эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Элэгний өвчлөлийн хувьд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэн дэвшил гарч байна. Цаашид ходоодны хорт хавдрын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.



2011 оноос хойш орон даяар хэрэгжүүлсэн "ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН"-г хэрэгжүүлж байна. Энэхүү аяныг ХААН Банк Сан 1 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн ХСҮТ, МҮОНРТ хамтран 7 жил амжилтгай хэрэгжүүллээ. Уг аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хийхийн зэрэгцээ эрсдэлт бүлгийн хүн амд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байна. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-02-01 14:49:19
    Энэ эмч одоо зөндөө л өөрийгөө эркламдлаа. Одоо очиж өргөсөн тангаргаа биелүүлж хагалгаагаа хий.
    202.179.27.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-01 08:20:40
    chinburen hudlaa gar
    103.212.118.131
    Мэдэгдсэн Хариулах