Б.Гантогтох муай тайн Азийн аварга цолын төлөө өрсөлдөнө

Сүүлийн хэдэн жил шаргуу бэлтгэл хийж, кикбокс болон муай тай сонирхогчдын түвшингээс тасран мэргэжлийн рингэнд хүч үзэж байгаа Б.Батхүлэг, Б.Гантогтох, Н.Бат-эрдэнэ, Б.Батбаяр , С.Мядагмаа, Н.Энх-эрдэнэ, Б.Өлзийбаатар , Б.Гансэлэм нар болон бусад тамирчдын тэмцээний хуваарь, тулааны тов гарчээ.

Б.Батхүлэг ,Б.Гантогтох ,Б.Наранбаатар нар мэргэжлийн кикбоксын чансаа ахиулах тулаанаа энэ сарын 30-нд Гонконгт хийх бол  Н.Бат-эрдэнэ ,Б.Батбаяр нар ээлжит тулаанаа ирэх есдүгээр сарын 21-нд БНХАУ-ын Шин зень хотод хийхээр болжээ.

Харин  Б.Мядагмаа, Б.Батбаяр нар ирэх есдүгээр сарын 7-нд Сингапурт тус тус мэргэжлийн чансаа ахиулах тулаанд орох юм байна. Үүнээс гадна есдүгээр сарын 25-нд Б.Гантогтох Монгол улсад мэргэжлийн муай тайн Азийн аварга цол горилж өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus