Ахмадуудын тэтгэвэр өнөөдрөөс нэмэгдэнэ

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан.

Тэгвэл энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. 

Мөн Засгийн газраас Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон билээ. Ингэснээр энэ сараас эхлэн Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Сануулахад, энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.