Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнг ердөө дөрөвхөн удаа ашиглана

Хэдхэн хоногийн дараа 2018 оны Өвлийн олимпийн нээлтийн ажиллагаа БНСУ-ын Пёнчан хотноо цоо шинээр баригдсан Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.

60 сая ам долларын өртгөөр боссон, 35,000 хүний суудалтай, энэхүү будаг нь ханхалсан шинэхэн цэнгэлдэх хүрээлэнд Цагаан олимпийн хийгээд Паралимпийн гол гол үйл явдлууд болж өрнөх юм.

Хамгийн хачирхалтай нь дээр дурдсан хоёр олимпийн нээлтийн ба хаалтын ажиллагаануудад ердөө дөрөвхөн удаа ашигласны дараа уг цэнгэлдэх хүрээлэнг буулгах ажээ.

Олимп болж өнгөрсний дараа ямар ч ашиглалтгүй, зүгээр хоосон байлгаснаас, уг цэнгэлдэх хүрээлэнг өөрчлөн засварлах нь зүйтэй гэж Өмнөд Солонгос улс үзэж байгаа юм байна. Ингэснээр цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог 5,000-10,000 болгон багасган бууруулж, улмаар олимпийн үзэсгэлэнгийн төв болон түүхийн музейг нэмж барих болно гэж Пёнчаны олимпийг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.

Ингэх болсон шалтгаан нь 2016 оны Рио де Жанейрогийн олимп болон 2014 онд Бразилд болсон Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дараа үүссэн нөхцөл байдлуудаас үүдэлтэй гэнэ.

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны зуны олимпийн гол гол үйл явдлууд болж өнгөрсөн, хүн бүхний мэдэх, домогт Маракана цэнгэлдэх хүрээлэн олимпийн тоглолтоос хойш ердөө 6 сарын дараа эл хуль, эзэнгүй, сүнстэй хотыг санагдуулам байгууламж болж хувирсан аж.

Ганц Маракана цэнгэлдэх хүрээлэн ч биш, өөр бусад олон барилга байгууламж Бразилд олимп болон дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсний дараа хөөрхийлөлтэй байдалд орсон юм.

Бас ганцхан Өмнөд Солонгос ч ийм шийдвэр гаргаж байгаа биш юм байна. 1992 онд Францад болсон Өвлийн цагаан олимпийн дараа Францын Альбертвилле хотноо босгосон Олимпийн цэнгэлдэх хүрээлэнг юу ч үгүй болгон нурааж байсан аж.

1996 оны Олимпийн их наадмын гол үйл явдлууд болж өрнөсөн Атланта хотын Зуун жилийн ойн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнг гэхэд мөн өөрчлөн засварлаж, одоо Жоржиа муж улсын америк хөл бөмбөгийн багийнхны эзэгнэн тоглодог, Тернерийн нэрэмжит хөл бөмбөгийн талбай нэртэй болжээ.

Олимпийн уралдаан тэмцээнүүд Пёнчан хотноо 13 өөр өөр байршилд болж өнгөрөх бөгөөд тэдгээрийн нэг нь болох Ганнюны хоккейн төвийг мөн зөвхөн олимпийн өдрүүдээр ашиглаад дараа нь нураах юм байна.

Г.Гансүх
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2018-02-01 02:55:41
    авчраад энд бариад өгчүүл бид гайгүй шоучдын ордонтой болох юм байна
    66.181.186.77
    Мэдэгдсэн Хариулах