Тэтгэврийн насыг сонголттой болгох хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.

Мөн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцох аж. Нийгмийн даатгалын тогтолцоотой ихэнх улс оронд энэ хугацааг доод тал нь 10 жил, улмаар шимтгэл төлсөн бүх жилүүдийн цалингаас тооцдог юм байна.

Одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Иймд энэхүү дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Salbadai 2018-01-31 22:10:22
    Huue naad huuliaraa toglohoo bolichih uur shine zuil hii yum hiisen dur esgeh geed bgaam bol zamiin hogoo garaad shuurdchih humuus chamaig magtana
    87.167.237.129
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрэл 2018-01-31 10:37:49
    Уул нь засгийн газар нь ард түмэндээ аль болох дэм болох тухай л бодох ёстой байтал МАН ын засаг дандаа л ард түмэнд очих мөнгийг яаж багасгах. яаж танах тухай ...
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-01-31 06:06:02
    Төрөөс монголоос дэлхийгээс зайлцгаа. Дээрээ шүдтэй үхрүүд минь ээ
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-31 04:54:13
    Анхнаасаа яах гэж буруу зүйлээ хуульчилдаг байнаа
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-31 03:57:56
    Зүгээр л 5 жилээр нь тооцох хэрэгтэй шүү дээ. Нэг бол бүх ажилласан жилд нь тооцож бодох хамгийн чухал. Энэ нэг хэдэн эргүүгийн хийж бгаа ажил гэж нохой ногоо и...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-01-31 03:28:35
    зөвхөн 5 жил 7 жилээс бодож тооцох нь буруу шүү дэ. Нийт төлсөн шимтгэлээс нь бодож тооцож тогтоох ёстой. Тэгвэл шудрага хэрэг болно.
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-31 02:44:22
    3 сар нэмнэ гэчихээд 55,60 тай тэтгэвэртгарна гэдгийг нэг л ойлгохгүй байна. УИХ гишүүд яаж ойлгох юм бол? Сонин байна.
    66.181.187.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-31 02:01:34
    3 saraar nemeed baigaa hernee 55, 60 heveeree geh yum. nemegdeed baihaar jil n hurehgui yavsaar baigaad hedtei tetgevert garah erh n neegdeh yum be?
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-01-31 01:31:32
    Дараалсан 7 жилийн цалин бодно гэдэг бас л тэтгэврийг бага тогтоох арга.Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмж байж ийм муу аргууд хэрэглэхээ болиоч ээ...
    59.153.115.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-30 23:50:45
    Би эмчээр ажиллаж байлаа миний тухайд 65 хүрч чадах л байлаа гэтэл ажилчин хүн хэцүү багш хүн бол чадна гм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-30 18:09:36
    Хэд хоноод л нэг юм ярих юм. Гаргасан хууль нь хэдхэн хоноод л өөрчлөгдөх юм. Дахиад хэд хоноод юу гэж өөрчлөх болоо.
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
  • suh 2018-01-30 17:08:43
    olon huuhedtei ehed 1.5 jil geed l hutsaad bsan baihgui ta nar 20 ond bitgii goridooroi MANgasnuudaa
    66.181.161.103
    Мэдэгдсэн Хариулах
  • тэтгэвэр хүсэгч 2018-01-30 16:44:17
    эм55 эр ,60-аараа болгооч дээ. Бие муу болохоор 55 хүрэх гэж хоног жил тоолж ядаж суугаа ядарсан хүн бна би.тийм хүн олон шүү,20наснаасаа л ажиллалаа.
    66.181.176.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-01-30 16:42:29
    Үнэхээр мэдрэл шүү одоо бас дараалсан 5 жилийг нь 7 болгоно ч гэх шиг бас л ард иргэдийхээ кармаанаас нь шулах арга шүүдээ
    202.9.41.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-01-30 13:58:31
    Жил бүр 3 сараар нэмэхэд жишээ нь 2021 онд 60 хүрсэн хүн яг хэдэн нас, хэдэн сартайдаа тэтгэвэрт гарах юм бэ??
    150.129.141.111
    Мэдэгдсэн Хариулах
  • and 2018-01-30 13:09:08
    Demjitsgee humuusee
    172.56.2.185
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-01-30 12:49:55
    ХЭДХЭН ХОНОГЫН НАСТАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЧИХААД ЭРГЭЭД БОЛЬЛОО БУУРУУ ТООЦОО ХИЙСЭН БАЙНА ГЭЭД ДАХИН ХУУЛЬ ГАРГАЖ ӨГӨӨЧ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙДАГ
    202.179.24.187
    Мэдэгдсэн Хариулах