Маргааш сар бүтэн хиртэнэ

Энэ онд хоёр удаа Сарны хиртэл болох бөгөөд хоёулаа бүтэн хиртэлт байна хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Эхний бүтэн хиртэл нь энэ сарын 31-нд 19 цаг 51 минутаас эхэлж 23 цаг 08 минутанд дуусна. Бүтэн хиртэл үргэлжлэх хугацаа 1 цаг 16 минут байх бөгөөд Монгол, Азийн зүүн хэсэг, Австрали, Оросын азийн хэсэг, Аляскт ажиглагдах юм байна.

Харин Украйн, Белорусь, Төв Ази, Оросын баруун хэсэг, Баруун европын зүүн хэсэг, Африкийн баруун хэсгийн нутгуудад хагас хиртэл ажиглагдана.



Тэгвэл хоёр дахь хиртэл нь долдугаар сарын 27-нд болох аж. Сарны бүтэн хиртэл Улаанбаатарын цагаар долдугаар сарын 28-ны 2 цаг 26 минутанд эхэлж 4 цаг 23 хамгийн их хэмжээндээ хүрч 6 цаг 20 минутанд дуусна. Бүтэн хиртэл үргэлжлэх хугацаа 1 цаг 43 минут байх аж.

Бүтэн хиртэл ажиглагдах улсууд: Төв Ази, Ойр дорнод, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Австрали, Оросын европын өмнөд хэсэг.
Хагас хиртэл ажиглагдах улсууд: Умард Камчатк, Чукотск, Умард Америкаас бусад бүх нутгуудад.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.