“Хөх сувд” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно

Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр ирэх гуравдугаар сарын 03-04-ний өдрүүдэд болно. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд” уламжлалт мөсний баяр 19 дэх жилдээ зохион байгуулах гэж буй нь энэ юм.

Мөсний баярыг зөвхөн Монголчууд гэлтгүй гадаадынхан сонирхон ирж үздэг. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байдаг.

Уг баярын үеэр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагддагаас гадна мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхина. Мөн уугуул нутгийн урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож, өөрт дурсгал болгон хадгалах, дотны хүндээ бэлэглэх зүйлээ худалдан авах боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.